Тарваган тахлын сэжигтэй зургаан тохиолдол бүртгэгджээ
Тарваган тахлын байгалийн голомтын идэвхтэй тандалт судалгаагаар Баян-Өлгий аймгийн Улаанхус, Ногооннуур, Бугат сумын нутгаас олзворлосон мэрэгч амьтдаас тарваган тахлын өсгөвөр илэрч, байгалийн голомт өндөр идэвхтэй байгаа нь тогтоогджээ.

Өнөөдрийн байдлаар Ховд аймгийн Жаргалант, Өвөрхангай аймгийн Нарийн тээл, Баянхонгор аймгийн Баянговь, Хэнтий аймгийн Хэрлэн сум, Улаанбаатар хотод тарваган тахлын сэжигтэй зургаан тохиолдол бүртгэгдэж, Ховд аймгийн Жаргалант суманд нэг хүн тарваган тахал өвчнөөр өвчилсөн нь шинжилгээгээр батлагдан эмчлэгдэж байгаа аж.

Иймд ард иргэд та бүхнийг тарвага, тарваганы гаралтай түүхий эд бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх, хот суурин газарт нэвтрүүлэхгүй байхыг холбогдох албаныхан анхаарууллаа.  





 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • huuuh 2017-08-30 10:25:45
    Huurii duu muu tarvaga nariig hyadaad haytsan bn sh de.
    122.201.26.210
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-08-30 02:42:51
    Тарвагыг үхэх гэж байгаа юм шиг идэхээ болимоор юмаа. Хөгшин залуугүй идсээр байтал өнөөх тарвага нь ховордсон амьтаны тоонд орохов дээ.
    203.91.118.180
    Мэдэгдсэн Хариулах