ДАШТ 2017: Монголын гурван жүдоч хүч үзнэ
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2017 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгарын нийслэл Будапешт хотноо өчигдөр эхэллээ. Тэмцээний эхний өдөр Монголын баг тамирчид мөнгө, хүрэл медаль хүртсэн. Тэгвэл тэмцээний хоёр дахь өдрийн барилдаан эхлэхэд хэдхэн хором үлдээд байна.

Өнөөдөр хуваарь ёсоор эмэгтэйчүүдийн 52, эрэгтэйчүүдийн 66 кг-ын  жингийн барилдаанууд явагдаж, медальтнууд тодорно. Манай тамирчдаас эмэгтэйчүүдийн 52 кг-д ОУХМ Ч.Аззаяа, Б.Хорлоодой нар зодоглох бол эрэгтэйчүүдийн 66 кг-д Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Парисын их дуулга тэмцээний тавдугаар байрын шагналт ОУХМ Г.Хэрлэн нар хүч үзнэ.  

Тэмцээний хэсгийн барилдаан манай цагаар 15:30 цагт эхлэх бол, шигшээ барилдаан 21:30 цагт эхэлнэ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2017-08-29 07:46:13
    барилдааны хуваарь цагийн талаар мэдээлэл егсенд баярлалаа хэрлэн гэсэн нэрний ард нар гэж бичсэн нь буруу эмэгтэй хоерын ард нар гэж бичээгуй байсан бол яая гэ...