Авто захуудад шаардах хуудас хүргүүлжээ
 
Авто захуудыг нийслэлээс гаргах  асуудал сүүлийн таван жил үргэлжилж байна. Сонгинохайрхан дүүрэгт баригдсан Авто худалдааны цогцолбор энэ сарын дундуур бүрэн ашиглалтад орж, нээлтээ хийгээд байгаа. Гэвч нийслэл дэх авто худалдааны захууд  хотоос гарахгүй хэмээн гэдийж суугаа. Тэгвэл тэднийг хотоос гарахыг шаардсан хуудсыг Нийслэлийн Газрын албанаас хүргүүлжээ. 

Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын 2016 оны А 980 дугаар захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр автомашины үйлчилгээ, худалдаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн судалгаа хийсэн байна.
 
Энэхүү захирамжийн хүрээнд техникийн болон автомашины худалдааны газруудыг хотоос гаргаж, Сонгинохайрхан дүүрэгт шинээр баригдсан Авто худалдааны цогцолборт төвлөрүүлэх ажил явагдаж байгаа юм. Мөн Нийслэлийн Газрын Албаны зүгээс дээрх ажлын хэсгийн хүрээнд үлдсэн нэгжүүдийн судалгааг хийж, мэдэгдэх хуудас хүргүүлж байгаа аж.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2017-08-29 07:43:11
    яасан болхи бичдэг юм бэ сансараа чи бичих чадвартаа жаахан анхаараач аягуй бол сэтгуулч зохиолч ухааны юм ярих байхдаа