Тарваган тахлаар нэг хүн өвчилжээ
Ховд аймгийн Жаргалант сумын иргэн М /30 настай, эрэгтэй/ тарваганы мах өвчихдөө биедээ ил шарх авсны улмаас тарваган тахал өвчний шинж тэмдэгтэй, өвчилсөн байж болзошгүй мэдээллийн дагуу аймгийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төвд тусгаарлан эмчилж байна.

Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн лабораторын шинжилгээгээр уг иргэн тарваган тахал өвчнөөр өвчилсөн болох нь батлагджээ. Иймээс тус аймгийн Засаг даргын захирамжаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байна.

Мөн тус аймгийн Засаг даргын захирамжаар “Жаргалант” сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүнсний болон бараа, түүхий эдийн зах, үзвэр үйлчилгээ, тэмцээн уралдаан, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах болон баар, ресторан зэрэг олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулахыг наймдугаар сарын 28-30-ны  өдөр хүртэл түр хугацаагаар зогсоожээ.

Тарваган тахлын байгалийн голомтын идэвхи 7-9-р саруудад хамгийн өндөр байдаг. Иймд тарваган тахлын голомтот нутагт тарвага агнахгүй байх, тарваган тахлын голомтот нутгаас агнасан тарваганы мах, арьс, түүхий эд, бүтээгдэхүүнийг хот суурин газарт болон өөр газарт зөөвөрлөхгүй байх, тарвага болон мэрэгч амьтдын бөөс бүүргэнд хазуулахаас сэргийлэх, тарваганы гаралтай түүхий эдийг эмчилгээний зорилгоор хэрэглэхгүй байх, хэрэв тарваган тахлын эрсдэлд өртсөн, эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай, аль ойр байрлах эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй.

Мөн тарваган тахлын байгалийн идэвхтэй голомтот нутагт амьдардаг иргэд, ялангуяа анчин, тууварчин, жолооч нар урьдчилан сэргийлэх  вакцинд хамрагдах шаардлагатайг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Hylgana ideheen zogsoo!!!! 2017-08-29 09:43:08
    Mongolchyyd aa:!!!ta nar mini Taban hosuu maltai baij,hylganiin mah zooglohoon bolizgoo!!!!delhii bysad ornyyd ene hylganiig chini zooglodoggyi yum s dee!