Шүлхийн хөл хорио 28 хоног үргэлжилнэ

Нийслэлийн онцгой комиссын Мал амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаас шүлхийн хөл хорио тогтоогоод байгаа Хан-Уул дүүргийн онцгой комисст зөвлөмж хүргүүллээ.

Ажлын хэсгийн ахлагч, Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан зөвлөмжийн талаар “Хан-Уул дүүргийн хөл хорио тогтоосон бүсэд 860 гаруй өрхийн 2900 орчим иргэн бий. Хуулийн дагуу хорио цээрийн дэглэм үргэлжилнэ. Харин орц гарцыг ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн ганц бүсээр нэвтрүүлэхээр боллоо. Удахгүй хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Үүнтэй холбоотойгоор тухайн бүс нутагт байгаа иргэдийн хүүхдүүдийг цэцэрлэг сургуулийн үйл ажиллагаанд ариутгал халдваргүйжүүлэлт хийгээд явуулах талаар мэргэжлийн байгууллагатай ярилаа. Эцсийн шийдвэр дүүргийн онцгой комиссоос гарна.” хэмээлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2017-08-29 08:33:17
    Malyn uvchnuu diilj chadahgui um baij uun mahnii export yarina vee. Naad heden vaccine oruuldag companiud chini sanaataigaar uvchin taaradag um bish uu?
  • ХОЛ НҮҮХ ХЭРЭГТЭЙ 2017-08-29 06:59:34
    МАЛТАЙ ИРГЭД МАЛАА АВААД ЭЗГҮЙРЭЭД БАЙГАА ХӨДӨӨ РҮҮ ХОЛ НҮҮХ ХЭРЭГТЭЙ. САЯ ГАРУЙ ХҮНТЭЙ ХОТ РУУ АЮУЛТ ӨВЧИН ОРВОЛ ЮУ БОЛОХ ВЭ?????
  • иргэн 2017-08-29 05:38:37
    хун нь хунээрээ мал нь малаараа байхгуй хел толгойн нь холилдохоор яаж евчин салах вэ дээ хааис нягтлан бодогч бэлтгэж тэнэгтэж байхаар малын эмчээ бэлтгээч