АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг томиллоо

Ерөнхийлөгч Х.Баттулга захирамж гаргаж АТГ-ын дэргэдэх орон тооны бус Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг томиллоо.

АТГ-ын дэргэд авлигатай тэмцэхэд олон нийтийг идэвхтэй оролцуулах, тэдний санал бодлыг хүргэх, авлигын нөхцөл байдал, Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтэд зөвлөмж өгөх зорилго бүхий орон тооны бус олон нийтийн зөвлөл 15 хүний бүрэлдэхүүнтэй, 4 жилийн бүрэн эрхтэйгээр ажилладаг бөгөөд Ерөнхийлөгчийн захирамжаар байгуулагддаг юм.

Ерөнхийлөгчийн захирамжаар Авлигатай тэмцэх газрын дэргэдэх орон тооны бус Олон нийтийн зөвлөлийн бүрэлдэхүүнд дараах хүмүүсийг гишүүнээр томилжээ. Үүнд:

  1. Билэгсайханы Анхныбаяр    “Легитимус” ТББ-ын хуулийн зөвлөх, хуульч
  2. Гэлэгийн Баасан                      Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч
  3. Эгээзэдийн Батсуурь              “Шинэ Улаанбаатар” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн
  4. Раднаагийн Бурмаа                  Улс төр боловсролын академийн Удирдах зөвлөлийн гишүүн
  5. Эрдэнэхүүгийн Бямбацэрэн   “Нарны зон” НҮТББ-ын тэргүүн
  6. Батхуягийн Ганхөлөг              “Хамтын халуун сэтгэл” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн
  7. Дэлгэрийн Дэлгэрбат              “Алтан элч” гэр бүлд эрх зүйн туслалцаа үзүүлэх төв ТББ
  8. Ишжамцын Мөнхжаргал        Монголын малчид, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн холбооны тэргүүлэгч
  9. Дэмбэрэлийн Оросоо             Хууль зүйн мэдээлэл, судалгааны хамтын ажиллагааны нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн гишүүн
  10. Содномын Отгонгэрэл           Техник, загвар зохион бүтээгч спортын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн
  11. Цэдэвдамбын Оюунгэрэл      “Нутгийн шийдэл сан” ТББ-ын тэргүүн, ном зохиогч
  12. Дашпүрэвийн Пүрэвбаатар    Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч
  13. .Агваандоржийн Саруул         “Шууд ардчилал хүрээлэн” ТББ-ын захирал
  14. Ойдовын Цоодол                    МоАХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн
  15. Батчулууны Энхбат                “Либерал хаус” бодлогын судлалын хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн гишүүн

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд энэ үеэр АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн ажиллах журмыг шинэчлэхээр болсныг хэлээд Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг  ажиллах боломжоор хангаж өгөхийг АТГ-ын дэд дарга Ц.Нямдорж, Тамгын хэлтсийн дарга З.Баасанням нарт даалгалаа.

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөл анхны хурлаа хийж Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Г.Баасанг даргаараа томиллоо.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2017-08-30 03:43:28
    Энэ бүтэхгүй ард иргэд орсон байна. Яаж ажиллахыг нь харах л үлдлээ.
  • зочин 2017-08-30 03:18:20
    Оффшорын эсрэг тэмцлийг сүүлд орж ирж Батчулуунтай бусниулсан Баасан дарга болжээ. АН-ийн хулгайчид цуглаж
  • иргэн 2017-08-30 00:56:36
    ороо нь ороогоороо жороо нь жороогоороо энэ бол женкогийн гэхээсээ илуу зи гийн хийж байгаа ажил зориг наранцацралт гээд нэг саначихдаа ойлгогдож байгаа биз
  • Хулгайчууд авилгалтай тэмцэх юм гэнэ 2017-08-29 18:09:51
    Ганзагачин Бох ганзагачин бох л байдаг юм байна $7 2 тэр бум цусалсан АНы хэдэн луй варчидаа л хамгаалах гэж байгаа юм биз дээ
  • зочин 2017-08-29 14:02:03
    Бүгд намынхан үхэж хэвт Баттулга ард олныг хулхидаж
  • Zochin 2017-08-29 12:05:20
    Ulgeriin baatruud tsuglasan ni bolj dee he he.
  • ZOCHIN 2017-08-29 08:59:28
    YU BE ATG TATAN BUULGAACH EE AIMAAR GAZAR DARGA N ZAMIIN TSAGDAA BSAN YUM CHIN YAJ AJILLAH BE D EE OILGOMJTOI ATG TAATN BUULGAA
  • zochin 2017-08-29 07:48:42
    ene hun zugeer tetgveree avaad yavj bj boldogguim bhda. Ene tend ochij heruul shuugian tarij shantaachilj bgaad hurungjuud avdag hun ATG-iin ajild tuslah uu
  • Зочин 2017-08-29 07:45:19
    Зөв хүмүүсийг тавьжээ. Амжилт хүсье...
  • Zochin  2017-08-29 06:28:13
    Arai dendej bnaa.Omnoh zasgin ued ch yarigdaj bsan zuiliig ch adilhan shiideed neg tiish bolgoh.Zovhon neg namiin asuudlig yarih bish niited ni dugnelt hiih. ...
  • Зочин 2017-08-29 06:01:23
    Оюунгэрэл том суудал гордож бн. Ийм яаж хоосон үлдээх вэ гээд үүнд оруулж
  • Ene butehgui ee 2017-08-29 05:55:57
    AH idej uusnaa sain hamgaalah n dee huurhii
  • зочин 2017-08-29 05:36:00
    арай негее челеет ахмадын тэнэг авгай биш байгаа даа ухаангуй ноенд урагшгуй албат гэж монгол ардын зуйр уг бий шуу зи одоо еренхийлегч биш биз дээ
  • Дд 2017-08-29 05:03:26
    Тэнэгтэж дуусахгvйнээ
  • ОДоржпүрэв 2017-08-29 04:51:50
    Миний амьдрлыг сүйрүүлсэн ГБаасан,ЦОюунгэрэл,РБурмаа нарыг АТГ ОНЗд томилсоноо цуцалж ялал!!!
    • Ard  2017-08-29 14:29:28
      Ta nar ene tomilogdson 15 hunii ajilaa yaj hariutslagatai hiih nuu Bas hiisniih ni daraa her ur dun garav gedgiig ni dugnej baij harah heregtei yum bish uu.
      • Manduhai 2017-08-29 14:43:57
        Um umni tuhand hurelgui tevcheertei har yu hiij ur dun garahi ni harah heregtei .Humuusig doromjildog zui bus uildelee bolih heregtei .medeej ene humuus shudarg...