Монгол-Японы зөвлөлдөх уулзалт болно
Монгол, Японы гадаад харилцаа, аюулгүй байдал, батлан хамгаалахын асуудал эрхэлсэн байгууллага хоорондын IV зөвлөлдөх уулзалт маргааш Улаанбаатар хотноо болно.

Зөвлөлдөх уулзалтыг манай талаас ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос, японы талаас ГХЯ-ны Ази, Номхон далайн газрын захирал К.Канасүги нар ахалж, хоёр улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яамны холбогдох албан тушаалтнууд оролцоно.

Уулзалтаар Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааг улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалахын салбарт бэхжүүлж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар ярилцана. Мөн олон улс, бүс нутгийн байдлын талаар харилцан мэдээлэл, санал солилцоно.

П.ГОО
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.