Ерөнхийлөгч Х.Баттулга В.Путинтай уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өчигдөр Будапештэд болсон Жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн дараа Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзлаа.  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон Унгар улсын Ерөнхий сайд В.Орбан нарын хамт тэмцээний нээлт үзсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзах үеэр “Жүдогийн дэлхийн аварга шалгаруулах энэ чухал тэмцээний үеэр тантай уулзахдаа маш их баяртай байна. Бид хоёулаа энэ спортод элэгтэй хүмүүс учраас цаашдын харилцаанд маань эергээр нөлөөлнө гэдэгт итгэж байна. Төлөвлөсөн ёсоор бид ойрын хугацаанд Владивостокт ажлын уулзалт хийнэ.

Монгол Улсад Ерөнхийлөгчийн сонгууль дуусаад удаагүй байна. Миний бие хойд хөрштэйгөө харилцаагаа улам өргөжүүлэхийг хүсч байгаа. Хоёр улсын худалдааны эргэлт сүүлийн үед өсч байгаад хил орчмын бүс нутгийн худалдаа, эдийн засгийн харилцаа  их үүрэг гүйцэтгэсэн. Манай хоёр улс 4000 гаруй км газар нутгаар хиллэдэг  учраас энэ бүс нутгийн хоорондын харилцааны асуудалд түлхүү анхаарал тавих нь зүйтэй гэж би үзэж байна.

Бид гадаадын хөрөнгө оруулалт татах сонирхолтой. Бидний тэргүүлэх чиглэл бол төмөр зам. Энэ салбарт Улаанбаатар төмөр зам хэмээх манай хоёр улсын 50:50 хувийн оролцоотой хувь нийлүүлсэн компани ажиллаж байгаа” гэлээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Ноён Ерөнхийлөгч тантай уулзах завшаан тохиосонд би туйлын баяртай байна. Бид таныг улстөрч бөгөөд чадварлаг тамирчин гэдгээр нь мэддэг. Энд болж буй ДАШТ-ийг  Монголын жүдочид амжилттай эхлүүлж байгаад баяр хүргэе.

Хоёр талын харилцааны хувьд таны оролцохоор зэхэж буй Владивостокийн Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр илүү нухацтай ярилцах боломж олдоно гэдэгт итгэлтэй байна. Худалдаа, эдийн засгийн харилцаа эерэг хандлагатай болоод байгаа. Өнгөрсөн жил хоёр талын худалдааны эргэлт 20 хувиар буурсан бол энэ оны эхний хагас жилд 34 хувиар өссөн нь үүний жишээ юм.

Улс төрийн харилцаанд төдийгүй эдийн засаг, соёлын салбарт ч дорвитой ажил хэрэг өрнөж байна. Монгол-Оросын уламжлалт хувь нийлүүлсэн компаниуд тууштай ажиллаж байгаа бөгөөд ачаа тээвэрлэлтийн хэмжээ өсөлттэй байна. Бидэнд Владивосток хотод үргэлжлүүлэн нарийн авч хэлэлцэх олон зүйл бий” гэлээ.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Путин нар есдүгээр сарын эхээр Владивосток хотноо ажил хэрэгч олон саналтайгаар дахин уулзахаа илэрхийллээ. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ard 2017-08-30 19:55:10
    Orosoos hiin hooloi abahiig bod Zaabal hii,eronhiilogchee
  • Иргэн 2017-08-30 06:36:00
    Оросоос илуу хамтрах улс байхгуй,ард тумэн ч иим саналтай байдаг.Бусад улс бол монголыг хэт ашиглаад л болоо.
  • sss 2017-08-30 01:38:59
    estoi zuv gadaad xariltsaa xamgiin chyxal Orosoos exelsen ni bvr sain amjilt xvsei
  • Зочин 2017-08-30 00:02:32
    Үүний цаана өөрийн хувийн эрх ашиг бодол байгаа
  • Баттулга уул шугамандаа ялаа идлээд сууж 2017-08-29 18:05:07
    Эзнээ харсан голог шиг малилзаад байж байгааг нь. Малилзаж байгаад л худлаа шаадаг Еронхийлогч шуу дээ. Ард тумний орийг тэглэх чинь яасан
  • irgen 2017-08-29 17:53:31
    tomor zam deer bodoltoi baigaarai daa. hench ashiglahgui um barichaad balrav. er ni tomor zam gej demii dongosoh heeg bna u. ene balai bas l gai boloh ni dee.
  • Krin 2017-08-29 10:08:48
    Крымийг нэг өдөр булаан эзэлсэн орос монголыг бас ...
  • Зочин 2017-08-29 07:48:03
    Манай хүн чадна аа. Зөв сэтгэлтэй, чадалтай ухаантай хүн шүү...
    • Засарсан хулгайч байдаггуй юм 2017-08-29 18:08:10
      Баттулга голог юу чаддаг юм худлаа инээд алдаж байгаад л мэдрэл юм ярьж булт булт усэрхээс оор чадах юм байхгуй
  • Oros 2017-08-29 07:43:52
    Delxiid gantsaardsan yls shuu dee. Ukrainaas
  • зочин 2017-08-29 06:10:29
    Ээ Баттулга аа, хамаагүй юм ярьж болохгүй шүү, сонгуулийн үеэр өмнөд хөршийн талаар хамаагүй юм ярьсан шүү
  • иргэн 2017-08-29 05:52:50
    авхаалжтай байна хузуугуй толгой шиг америк гэж худлаа хуцаад найман жил юу ч хийгээгуйг бодвол манай еренхийлегч бас яах вэ харин зи л битгий емнеес нь хуцаад ...
  • ZOV 2017-08-29 05:46:37
    Orostoi hariltaagaa ulam saijruul - Ediin zasag - Uildverlel - Ded butets - Batlan hamgaalah
  • зочин 2017-08-29 05:20:00
    Хятадуудаас илүүтэйгаар Оростойгоо харилцах нь зүйтэй. Ерөнхийлөгчөө дэмжиж байна. Хятадын хулхи бараа, хортой хүнс хэрэглэхээ болих хэрэгтэй.