Ядаж нэхийгээ боловсруулчихдаг болохсон
Зуны урин дулаан цагт нийслэлчүүд аялаж, зугаалж, хөдөө гарч халуун чулуу атгадаг.  Хотоос зүүн тийшээ гарвал Баянзүрхийн товчоо өнгөрөөд Налайх явах замаас хонь, ямаа авчихаж байгаа юм. Харин баруун тийш гарвал 22-ын товчоо хавиас авна даа. Хонь, ямаагаа аваад тэр хавьдаа төхөөрүүлнэ. Мал төхөөрч, гэдсийг арилгаж, янзалж өгдөг хүмүүс тусдаа бий.  Тэгвэл хотын эргэн тойрон хонь, ямаа зарж, төхөөрч байгаа газруудад нэхий, арьс хаа хамаагүй хаягдаж, өмхийрч, өтөж байна. Яагаад хаяад байгаа талаар асуухаар ямар ч үнэ хүрэхгүй. Бүр 500 төгрөгөөр ч авахгүй шүү дээ гэх юм. Өлөнтэйгээ бол эв нь таарвал 1000, 2000 төгрөгөөр өгдөг гээд байгаа. 
 
Түүнээс илүү үнэ хүрэхээ больчихож. Ямар сайндаа л хонины нэхийгээ хаа хамаагүй зүгээр хаяж, өмхийрүүлж байх вэ дээ. Монгол Улс уг нь хөдөө аж ахуйн орон. 50, 60 сая мал тоолуулдаг. Түүнийх нь ихэнх хувь нь бог мал. Гэтэл Монголд хонины нэхийгээ хагас боловсруулчих олигтой үйлдвэр байна уу. Баахан л арьс, ширний үйлдвэртэй гээд байдаг. 
 
Тэр нь хаачив. Нэхий тоож авдаггүй хэрэг үү. Зөвхөн хотод гэлтгүй хөдөө орон нутагт ч нэхий талхны үнэд хүрэхээ больчихож. Уг нь хонины нэхийгээ боловсруулаад зардаг бол үнэд хүрнэ. Бүр цаашлаад эцсийн бүтээгдэхүүн болгоод дотоод, гадаад руу зардаг бол аятай юу. Монголд одоогоор “Дархан нэхий”, “Дархан минж”  тэргүүтэй хоёр гуравхан компани нэхий бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
 
Харамсалтай нь эдгээр компаниудын бүтээгдэхүүн хэтэрхий үнэтэй.  Жаахан загварлаг талдаа нэхий дээл бол саяар яригдана. Цаашлаад сая давсан үнэтэй байх нь бий. Өөрсдөө бол боловсруулалт нь үнэтэй учраас гэж тайлбарлаад байдаг. 
 
Түүнээс гадна олон төрлийн тайлбар хийнэ ээ, тэд чинь. Хэчнээн боловсруулахдаа үнэтэй байсан ч гэсэн нэг нэхий дээл 500, 600 мянга, цаашлаад сая төгрөг давсан үнэтэй байна гэхээр гайхаад байна л дээ. Нэхий нь үнэгүй байхад шүү дээ. Нэг талаасаа өрсөлдөөн дутагдаад байх шиг байна. Уг нь манайхаас олигтой оронд бол аймаг болгонд нэхий боловсруулах үйлдвэртэй баймаар байх юм.
 
Тэгээд нэхийгээ боловсруулаад, нэмүү өртөг шингээгээд зарж болно. Цаашлаад баруун, зүүн аймгуудад нэг нэг нэхий эдлэлийн үйлдвэртэй болох хэрэгтэй юм биш үү. Монголд ямар өвөл болохгүй гэх биш. Гаднаас саримгар куртик оруулж ирж, тэрийг нь бөөнөөрөө авч байхаар нэхий дээлээ өмсөөд явж байвал арай л өөр дөө. Зах зээл нь байна. 
 
Зөвхөн нэхий дээл гэлтгүй өөр олон бүтээгдэхүүн хийж болно.  Гуталнаас авахуулаад юу ч хийсэн яах вэ дээ. Манай эмэгтэйчүүд өвөлдөө бойтгон гутал гээд өмсөөд байдаг биз дээ. Дулааныг нь бодоод. Тэр гутлыг өмнөд хөршөөс л оруулж ирдэг. Дотооддоо үйлдвэрлэдэг хэдий ч үнэ жаахан өндөр. Ядаж энэ зах зээлийг бид өөрсдөө эзлээд, гаднаас орох урсгалыг нь татварын бодлогоор зохицуулаад өгчихдөг бол аятай юу.   Нэхийгээр хийж болох бүхнийг л хийх хэрэгтэй. Монголд зах зээл багатай гэвэл гадагш нь гаргаж яагаад болохгүй биз. Өвөл болдог орнууд дэлхийгээр л дүүрэн байна. 
 
Энүүхэн хойно байгаа Орос гэж том зах зээл бий. Бид зөв хөдөлж чадвал боломжгүй юм гэж байхгүй. Нэхийгээ хаа хамаагүй өмхийрүүлж, өтүүлж хаяна гэдэг арай л дэндсэн хэрэг.  Хаанаас ч хамаагүй, юу л байна зөөж, нэхийгээ хөсөр хаядаг орон байвал яаж хөгжих вэ дээ. Түүний оронд ядаж л нэхийгээрээ бүтээгдэхүүн үйлдвэрлээд, боломжийн үнээр зараад, иргэдийнхээ хэрэгцээг хангадаг орон болчихвол хөгжлийн талаар ярьж болох байлгүй. 
Монголын мэдээ
О.Уянга
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1 2017-08-30 14:57:04
    zaaval deel hiij umsuh alba uu. ger ahuin argaaraa ugaagaad nuhaad taavchik devsgeree hiihed yadiim
    66.181.183.206
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin  2017-08-30 07:14:37
    bolovsruulaad tavchik hantaaj gutal hiideg boloosoi UGG gutal ni gehed haymdraad 200,000 garui tugric baina, tavchik ni hyamdraad 240000
    202.21.111.158
    Мэдэгдсэн Хариулах
  • харанхуй 2017-08-29 13:55:28
    Бүх түүхий эдийн боловсруулалт хими. Монголд бүх химийг хор гээд онцгой албан татвар тавьж бас хорьчихсон. Давсыг ч химээр боловсруулдаг. Харанхуй+эрх мэдэл=00....
    202.179.24.159
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-08-29 11:35:21
    arisnii salbariin talaar yamar ch oilgottgui hun bainaa medeej ali boloh hyamd yum gargah yumsan l boddog humuus dee uul ni daanch eldev daramt ni ih yum daa ...
    103.26.194.51
    Мэдэгдсэн Хариулах
  • Unshigch 2017-08-29 04:36:04
    nehii neeree hog bolson baina lee. Saihan eldeed devsger, boitog, nehii jiletka hiij bolno doo. omhiiruulj hayaj baihaar.
    202.131.236.139
    Мэдэгдсэн Хариулах
  • Балжаа 2017-08-29 04:11:05
    Даахгүй нохой булуу хураана гэж дотооддоо боловсруулна гд боловсруулаагүй нэхий гадагш гарахыг хориулчихаад боловсруулсан ч юм бхгүй ингэж хог бхаар экспортло.
    202.9.43.162
    Мэдэгдсэн Хариулах
  • Улайрсан бух 2017-08-29 03:53:08
    Угаасаа хурдан баяжих гэж дэндүү шунаад, өндөр үнэ хэлж өөрөө өөрсийнхөө өсөх дэвжих замаа боодог хүмүүстэй юу ярих вэ дээ
    66.181.177.218
    Мэдэгдсэн Хариулах