Хуваагдсан МАН
Ерөнхийлөгч Будапешт хотоос Ерөнхий сайдад албан бичиг илгээжээ. Энэ албан бичигт Шадар сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг буцаах тухай мэдэгдсэн байна. Ингэхдээ Ерөнхийлөгч “Миний бие Төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд Шадар сайдын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргах болсон шалтгаан нөхцөлийн талаар мэдээлэл авсны үндсэн дээр зөвшилцөх шаардлагатай гэж үзэж байна.
Таны ирүүлсэн албан бичигт  Шадар сайд У.Хүрэлсүхийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хавсаргаагүй байх тул Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу зөвшилцөх нөхцөл бүрдэхгүй байна.

Иймд Шадар сайдын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх тухай гаргасан хүсэлтийг хавсаргаж, зөвшилцөх тухай саналаа дахин ирүүлэхийг хүсье” гэсэн байна.
Харин одоо Шадар сайдыг огцруулах эсэх асуудал УИХ хэлэлцэнэ. Бүр тодруулбал, өнөөдөр Шадар сайдын ажлаас чөлөөлөгдөх асуудлыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх тов гаргажээ.

Уг нь МАН-ын бүлгийн даргын зүгээс өчигдөр бүлгээ хуралдуулахаар тов гаргасан бүлэг хуралдсангүй. Шадар сайдын ажлаа өгөх, Засгийн газраа огцруулах асуудлыг бүлгийн халуун тогоон дотроо ярилцахаар гишүүдээ “урьсан” ч бүлэг хуралдсангүй. Харин өнөөдөр 10.00 цагаас байнгын хорооны хуралдаанаар Шадар сайдын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг авч хэлэлцэнэ. Нэг үгээр бүлгээрээ авч хэлэлцэж, саналаа нэгтгээгүй асуудлаа байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх тов гаргасан байгаа.

Үүнтэй зэрэгцэн АН-аас гурван гишүүн дараагийн Засгийн газарт орж ажиллана гэсэн утга бүхий гарын үсэгтэй бичиг цахим ертөнцөд цацагдлаа. Энэ бичигт Шадар сайд У.Хүрэлсүх, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нарын гарыг үсэг зурагдсан гэх. Шадар сайд сандлаасаа буух асуудал шийдэгдэж амжаагүй байтал дараагийн сандал ширээ, эрх мэдлийн төлөөх аян эхэлчихлээ гэх мэдээлэл цахим орчинд хөвөрч байна.

Ямартай ч МАН шил дараалсан ажлаас чөлөөлөгдөх, огцруулах асуудлыг бүлгийн төвшинд ярьж чадалгүй байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж эхлэхээр боллоо.

 Хүссэн ч, эс хүссэн ч Ардын нам дахь сөрөг фракцынхан буюу 30 гишүүн Засгаа унагахаар тэмцлээ үргэлжүүлж байна. Тэд намынхантайгаа зөвшилцлийн ширээний ард суух хүсэлгүй байгаагаас бүлэг хуралдаж чадахгүйд хүрээд байна. Эдийн засгаа сэргээж, ард иргэдийн амьдралыг дээшлүүлж, төрөө хямралаас гаргана хэмээх амлалтаар чимэглэсэн Засгийн газар нэг насны баярын бялуундаа хүслээ шивнэж чадахгүйд хүрээд байна.

 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • khuts 2017-08-29 15:08:32
    AN -iin bukh zuiliig huulah yum daa ooriin gesen tolgoi bn uuu ene MANgaruudad
  • сд 2017-08-29 12:20:56
    мэдрэлийн засгийн газар
  • ИРГЭН 2017-08-29 12:09:59
    БАЯРТАЙ 1-Р ЭЭЛЖИЙНХЭН, САЙНБАЙНА УУ 2-Р ЭЭЛЖИЙНХЭН
  • ГАЦАА БАТ 2017-08-29 10:12:06
    ОЦГОРЦЭЦЭГ
  • OGTSOR 2017-08-29 07:04:01
    OGTSOR
  • Хүрэлсүх 2017-08-29 06:00:32
    Мэргэжлийн бус мэрэгчдийн засгийн газар
  • иргэн 2017-08-29 03:39:35
    Энхболд толгойлогчтой концессын хулгайч нарын засгийн газрыг хичнээн хурдан унагана төчнөөн хурдан сүйрлийн аюулаас аврагдана.
  • Хүн 2017-08-29 03:19:37
    Хүрэлсүхийг хувь хүнийх нь хувьд дэмжиж байна. Гэхдээ Багабандийн гар хөл болоод байгаа юм биш байгаа даа гэж санаа зовинож байна. Өөрийн итгэл үнэмшилээр эхлэс...