Ширэн бээлийтнүүд медалийн төлөө өрсөлдөнө
Боксын ДАШТ  Германы Хамбург хотноо эдгээр өдрүүдэд үргэлжлэн  явагдаж байна. Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг ДАШТ-д дэлхийн 280 шилдэг ширэн бээлийтэн хүч үзэж байна. Манай улсаас  Риогийн олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалай /60 кг/, ОУХМ Б.Чинзориг /64 кг/, Г.Ган-Эрдэнэ /49 кг/, Б.Түвшинбат /69 кг/ нарын дөрвөн тамирчин хүч, ур чадвараа сорихоор эрх аваад байгаа билээ.  Тэд энэ оны дөрөвдүгээр сард Узбекстанд болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс ДАШТ-д оролцох эрхээ авсан юм.

Манай тамирчид эхний тулаануудаа хийж, ялалт аваад байгаа билээ. Тодруулбал, ширэн бээлийтнүүдийн салхийг хагалж ОУХМ Б.Түвшинбат ДАШТ-ий эхний тулаанаа бямба гарагийн шөнө хийлээ. Тэрбээр Польшийн боксчин Кивиор Дамиантай тулалдаж илт давуугаар буюу 5:0 яллаа. Манай тамирчин шөвгийн наймд үлдэх тулаанаа 2015 оны дэлхийн аваргын хүрэл медальт, Европын наадмын аварга, Азербайжаны тамирчин Парвиз Багировтой хийж, 4:1 харьцаагаар ялснаар шөвгийн наймд тунаж, хүрэл медалийн төлөө тоглох эрхтэй боллоо. 

Харин манай хоёр дахь тамирчин ням гарагийн шөнө анхны тулаанаа хийсэн. Тодруулбал, 64 кг-д хүчээ үзэж буй ОУХМ Б. Чинзориг нэгдүгээр тойрогт гоц мөргөж,  улмаар шигшээ наймд үлдэх тулаан хийж, ялалт байгуулсан. Манай тамирчин Унгарын Ковач Ричардтай тулалдаж 5:0 илт давуугаар ялсан юм. Хагас шигшээ цаашлаад медалийн төлөө өрсөлдөх тоглолтоо Европын аварга цолтойгоор дэлхийн аваргад өрсөлдөж буй Армяны Ховханис Бачковтой өнөөдөр хийнэ. 

Түүнчлэн ОУХМ Г. Ган-Эрдэнэ эхний тойргоо өнжиж хоёрдугаар тойрогтоо Туркийн Мухаммед Унлутай хийж, мөн л буулган авсанаар шигшээ наймд шалгарч, медалийн төлөө тоглох эрхтэй боллоо. 

Харин манай хамгийн сүүлийн тамирчин болох МУГТ Д. Отгондалай өөрийн жиндээ гуравдугаарт эрэмбэлэгдсэн тул мөн л эхний шатыг гоц мөргөв. Хоёрдугаар тойрогтоо харин Израйлийн боскчин Павел Ишенког 5:0 харьцаатай буулган авснаар шөвгийн наймд шалгарлаа. Д.Отгондалай 29-30-нд шилжих шөнө хүрэл медалийн төлөө Венесуэлийн Луис Кабрератай тоглоно.

Энэ жилийн ДАШТ-д манайх дөрвөн тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож байгаа бөгөөд манай тамирчид бүгд шигшээ наймд шалгарч, хүрэл медалийн төлөө тоглох эрхтэй болоод байна. Медалийн төлөөх тоглолтууд өнөөдөр эхэлнэ. Манай тамирчид өрсөлдөгчдөө ялж, цаашид медалийн өнгөө хувиргах бүрэн боломжтой юм.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Good luck 2017-08-29 07:40:28
    Good luck to all of them
  • зочин 2017-08-29 05:42:49
    мэдээ бичиж чадахгуй яасан чадваргуй юм бэ нэг ч зев егуулбэр алга оллоогийнхен энэ сэтгуулч нэртэй малнуудаа халаад арай толгой нь етеегуй юм аваач