М.Уранцэцэг, Г.Болдбаатар нар дэлхийн аваргын хос медальтнууд боллоо
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2017 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгарын нийслэл Будапешт хотноо өчигдөр эхэллээ. Таван тивийн шилдэг 300 орчим бөх хүч бяраа сорьж байгаа тус тэмцээнд Монгол улсын баг тамирчид боломжит бүх жинд  зодоглож байгаагаараа ихээхэн онцлог юм.

Тэмцээний эхний өдөр хуваарь ёсоор эмэгтэйчүүдийн 48 кг, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жингийн барилдаанууд  явагдаж, медальтнууд тодорлоо. Тэмцээний салхийг хагалж, Монголын баг тамирчдаас  М.Уранцэцэг, Г.Болдбаатар, Д.Амартүвшин нарын гурван гавьяат татамид гарч барилдлаа. Улмаар манай тамирчид Будапештын дэвжээнд хүчтэй өрсөлдөгчид болохоо харуулж гурван тамирчны хоёр нь медалийн тавцанд зогсож, эх орныхоо төрийн далбааг харийн тэнгэрт мандууллаа.

Тодруулбал, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд зодоглосон дэлхийн аварга, МУГТ Мөнхбатын Уранцэцэг  мөнгөн медаль хүртэж, дэлхийн аваргын хос медальтай Монголын хамгийн анхны эмэгтэй жүдоч боллоо. Харин эрэгтэйчүүдийн 60 кг-д хүч үзсэн дэлхийн аварга, МУГТ Ганбатын Болдбаатар хүрэл медаль хүртэж, мөн дэлхийн аваргын хос медальтан болж, Монгол түмнээ баярлууллаа.

М.Уранцэцэгийн тухайд эхний тойрогтоо хийлсэн манай тамирчин хоёрдугаар шатанд Румын улсын тамирчин Александра Поптой учраа таарсан. Түүний өрсөлдөгч нь эхний тойрогт Азарбайжан улсын нэрийн өмнөөс барилдсан Монгол жудоч Э.Базаррагчааг ялаад байсан юм.
 
Барилдааны эхэнд хоёр бөх шидогоор торгуулсан. Улмаар барилдаан дуусахад 1:05 минутын хугацаа үлдээд байхад манай бөх өөрийн давуу талаа хэвтээ барилдаанд гаргаж, гарт өчсөнөөр өрсөлдөгчөө цэвэр ялсан юм. Харин гуравдугаар тойргийн барилдаанд БНСУ-ын залуу тамирчин Кан Юү Жоныг цэвэр ялсан. Улмаар хэсгийн аваргын төлөөх барилдаанд Францын жүдоч Францын жүдоч Мелани Клеменийг цэвэр ялж, мөнгөн медалийн төлөө Рио-2016 олимпийн хүрэл медальт, дэлхийн аваргын алт, хүрэл медальтай, Японы бөх Ами Кондотой барилдаж, ялалт байгуулсан юм. Харин медалийн өнгө хувиргах шийдвэрлэх барилдаанд М.Уранцэцэг мөн Японы жүдоч Фүна Тонакид ялагдал хүлээлээ.

Мөн эмэгтэйчүүдийн 48 кг-д Казахстан улсын нэрийн өмнөөс барилдаж буй Монгол улсын тамирчин Г.Отгонцэцэг хүрэл медаль хүртэж, элэг нэгтнүүдээ баярлууллаа. Өөрөөр хэлбэл эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн медалийн тавцанд хоёр Монгол бүсгүй зогссон нь  Жүдо бөхийн  ДАШТ-ий онцлох үйл явдлуудын нэг байлаа. Түүнчлэн энэ жингийн медалийг Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулсан нь бас нэгэн онцлох үйл явдал болсон юм. Ерөнхийлөгчийн хувьд Будапешт хотноо очиж эхний  өдрийн хоёр жингийн шигшээ барилдаануудыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нарын хүмүүстэй хамт үзэж, медалийг гардуулсан билээ.


 
Тэгвэл эрэгтэйчүүдийн 60 кг-д хүч үзсэн Г.Болдбаатар Эхний тойрогтоо Турк улсын бөх ЕАШТ-ий мөнгөн медальт Озлу Бекирийг ялаад байсан МУГТ Г.Болдбаатар хоёрдугаар барилдаанаа Казань-2016 ЕАШТ-ий аварга Валид Хярын эсрэг хийж, нэлээд хүндхэн барилдаанаас ялалт авсан. Улмаар Г.Болдбаатар Японы аварга Нагаяамаг шөвгийн 16-д ялж, шөвгийн наймд  үлдэхийн төлөө Узбекистаны бөх Диорбек Урозбоевт  ялагдаж, дагах барилдаанд шилжсэн билээ. Ингээд дагах барилдаанд Г.Болдбаатар Казахстаны бөх Йелдос Сметовыг вазари үнэлгээгээр ялж, залгуулаад хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Чехийн тамирчин Павел Петриковыг вазари үнэлгээгээр ялсан юм.

Түүний хамт 60 кг-д хүч сорьсон дэлхийн аваргын мөнгөн медальт, Гавьяат тамирчин Д.Амартүвшин шөвгийн 16-д Казахстаны жүдоч Гусман Киргызбаевтай барилдаж, торгуулиар ялагдал хүлээснээр энэ жилийн ДАШТ-ийг өндөрлүүлсэн.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2017-08-29 05:48:46
    бехчууддээ баяр хургэхийн ялдамд мэдээ бичиж чаддаггуй сэтгуулч нэртэй сансарт чи ичиж ухээч гэж хэлье
  • Mongol Ulsiin irgen 2017-08-29 02:53:49
    Bayar hurgie,manaihan sportoor tsoilj baina shu mundag bn
  • urgeljilnee 2017-08-29 02:26:53
    sain baina, bayar hurgey mundaguuddaa. onoodor eregtei 66kg ch manai davuu jinguudiin neg, ene jind manaihan neg yum duulgah baihaa.