ДАШТ 2017: Г.Болдбаатар дагах барилдаанд шилжиж, Д.Амартүвшин тэмцээнээ дуусгалаа
Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгар улсын Будапешт хотноо өнөөдөр эхэллээ. Тус тэмцээнд Монгол улсын шигшээ баг бүх жинд хүч үзэж байгаа билээ. Тэмцээний эхний өдөр хуваарь ёсоор эмэгтэйчүүдийн 48, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жингийн барилдаанууд үргэлжлэн явагдаж байна.

Манай тамирчдаас эмэгтэйчүүдийн 48 кг-д МУГТ, дэлхийн аварга М.Уранцэцэг, эрэгтэйчүүдийн 60 кг-д МУГТ дэлхийн аварга Г.Болдбаатар, МУГТ дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин нар хүч үзэж байна.

Манай тамирчдаас МУГТ Д.Амартүвшин шөвгийн 16-д шалгараад байсан ч шилдэг наймд үлдэхийн төлөө барилдаанд Казахстаны бөхөд ялагдаж тэмцээнээ өндөрлүүллээ. Харин Г.Болдбаатар Японы аварга Нагаяамаг шөвгийн 16-д ялж, шөвгийн наймд  үлдэхийн төлөө Узбекистаны бөх Диорбек Урозбоевт  ялагдаж, дагах барилдаанд шилжлээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.