
Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөл өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар энэ долоо хоногт намын бүлэг, байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэх асуудал, хуваарийг баталжээ.
НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН
Наймдугаар сарын 29-ний Мягмар гарагт:
- Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
- Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд.
Наймугаар сарын 30-ны Лхагва гарагт:
- Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд.
БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН
Наймдугаар сарын 29-ний Мягмар гарагт:
1. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
- Мэдээлэл сонсох /хаалттай/.
Наймдугаар сарын 30-ны Лхагва гарагт:
2. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах саналын тухай.