ДАШТ 2017: Г.Болдбаатар шөвгийн наймд шалгарлаа

Унгар улсад зохион байгуулагдаж байгаа Будапешт-2017 жудо бөхийн ДАШТ өнөөдөр эхэллээ. Уг тэмцээн нь дэлхийн чансаанд өндөр оноо олгох ач холбогдолтойн дээр Монголын баг тамирчид боломжит бүх жинд хүч үзэж байгаагаараа онцлогтой юм.

Манай тамирчдын салхийг хагалж МУГТ Г.Болдбаатар, М.Уранцэцэг, Д.Амартүвшин нар өнөөдөр дэвжээнд гарч, барилдаж байна. Манай бөхчүүд эхний учраануудаа ялж, шөвгийн 16-д  үлдэх барилдаанаа дөнгөж сая хийж, өрсөлдөгчдөө буулган авлаа.

Тухайлбал МУГТ Г.Болдбаатар жингийнхээ шилдгээр нэрлэгдэж байгаа Францын залуу бөх Валид Хияртай барилдаж нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялав. Ингээд манай бөх шигшээ наймд Японы Нагаяама Рюжитэй барилдана. Харин эрэгтэйчүүдийн 60 кг-д хүч үзэж буй Д.Амартүвшин шөвгийн 16-д үлдэх эрхийн төлөө Аргентиний бөхтэй хүч үзэж вазари үнэлгээгээр буулган авлаа. 

Б.Сансар
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.