Унгар улсад зохион байгуулагдаж байгаа Будапешт-2017 жудо бөхийн ДАШТ өнөөдөр эхэллээ. Уг тэмцээн нь дэлхийн чансаанд өндөр оноо олгох ач холбогдолтойн дээр Монголын баг тамирчид боломжит бүх жинд хүч үзэж байгаагаараа онцлогтой юм.
Манай тамирчдын салхийг хагалж МУГТ Г.Болдбаатар, М.Уранцэцэг, Д.Амартүвшин нар өнөөдөр дэвжээнд гарч, эхний барилдаануудаа хийлээ. Гавьяат тамирчин Г.Болдбаатар эхний барилдаандаа Туркийн бөх Бэкир Озлутай барилдаж ялсан бол Д.Амартүвшин мөн эхний учраа болох БНАСАУ-ын тамирчин Пак Ён Намыг яллаа.
Эрэгтэйчүүдийн араас МУГТ М.Уранцэцэг татамид гарч барилдан мөн л ялалтыг авч шөвгийн 16-д шалгарлаа.

Б.Сансар
olloo.mn
olloo.mn