Томуугийн вакцин хийж эхэллээ
ХӨСҮТ томуугийн вакцин хийж эхэлсэн байна. Томуугийн эсрэг вакцин нь ханиад хүндрэх, өвчилсний дараа бусдад халдаах эрсдэлийг бууруулах арга юм. Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас тухайн жилийн найрлагыг баталдаг тул жил бүр шинээр хийлгэх шаардлагатай болдог байна. Вакциныг хийлгэснээс хойш 2 долоо хоногийн дараа дархлаа тогтож, 1 жилийн туршид ханиад томуунаас хамгаалдаг байна. 
 
Вакцин хийлгэх зайлшгүй шаардлагатай хүмүүс
1.Ясли цэцэрлэгт явдаг бага насны хүүхдүүд
2. Хүн ам бөөнөөр цугладаг байгууллага, газарт ажиллаж, амьдардаг хүмүүс (Цэргийн албан хаагчид)
3. Эрүүл мэндийн болон үйлчилгээний байгууллагын ажиллагсад
4. Чихрийн шижин бөөрний үйл ажиллагааны алдагдал гэх мэт янз бүрийн архаг өвчний улмаас эмнэлгээр байнга үйлчлүүлэгсэд
5. Уушгины багтраа гэх мэт амьсгал болон зүрх судасны тогтолцооны архаг эмгэгтэй, өөрөөр хэлбэл ханиад томуугаар өвчилбөл уг өвчин хүндрэх эрсдэлтэй хүмүүс
Томуугийн вакцин хийлгэж болохгүй хүмүүс
-Урьд өмнө томуугийн вакцинд эсвэл түүний найрлагад харшил өгч байсан хүмүүс
-Өндөг, тахианы маханд харшилтай хүмүүс
-6-аас доош сартай хүүхдүүд
Илэрч болох гаж нөлөө
Томуугийн вакцин аюулгүй, голдуу гаж нөлөө илэрдэггүй. Гэхдээ зарим тохиолдолд вакцин хийлгэсний дараа гаж нөлөө илэрч магадгүй тул 15 минутын турш сууж хүлээх хэрэгтэй. Вакцин тарьсан хэсэгт бага зэрэг хөндүүрлэх, хавдах, улайх, бага зэрэг халуурах зовиур нь вакцинд үзүүлэх бие махбодын хариу урвал сайн явагдаж байна гэж үзэх бөгөөд ихэнхдээ 1-2 хоногийн дараа арилна.
П.ГОО
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.