Бөхийн өргөөний уулзвараар зүүн эргэдэг болголоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Зүүн эргэхийг хориглох ажлын хэсгийнхэнтэй уулзаж, нөхцөл байдалтай танилцан замын хөдөлгөөний ачааллыг харгалзан Бөхийн өргөөний уулзвараар зүүн эргэдэг болгох шийдвэр гаргалаа. Энэ талаарх  мэдээллийг өнөөдөр Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Д.Одбаяр, Замын цагдаагийн албаны Цагдаагийн дэд хурандаа Н.Хангарьд нар мэдээлэв.  

Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Д.Одбаяр “Төв зам дагуу 7 уулзварыг зүүн гар тийш эргэхийг хориглосон шийдвэр хэрэгжээд өнөөдөр 13 дахь хоног дээрээ явж байна. Энэ нь “Замын хөдөлгөөнд оролцогчид тэмдэг тэмдэглэгээгээ харж авто замын хөдөлгөөнд оролцоно” гэсэн заалтын дагуу хэрэгжиж байгаа. Өөрөөр хэлбэл, хөдөлгөөний чиг заасан тэмдэг тэмдэглэгээг л өөрчилсөн гэсэн үг. 

Өнөөдөр хотын дарга ажлын хэсгийнхэнтэй уулзаад холбогдох байгууллагуудын санал дүгнэлтийг үндэслэн Бөхийн өргөө бусад уулзварын ачааллыг харгалзан Энхтайваны өргөн чөлөөнөөс Токиогийн гудамж руу зүүн эргэх хөдөлгөөнийг нээхээр боллоо. Маргааш өглөөнөөс эхлэн энэ шийдвэр хэрэгжиж эхлэх бөгөөд өнөөдөртөө багтаан зүүн гар тийш эргэхийг зөвшөөрсөн тэмдэг, тэмдэглээд өөрчлөлт хийх юм. Бөхийн өргөөний уулзвараар зүүн эргэх болсонтой холбоотойгоор ямар нэгэн нэмэлт зардал гарахгүй, гэрэл дохиогоор зохицуулна” гэв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • huyag  2017-08-29 04:28:39
    Zuun erguulehgui zub geed bsn nuguu Batbold jujigchin Bayrhuu 2 yasan be 14 ch honohgui butsaj bnuu icheech
  • ИРГЭН 2017-08-29 01:50:39
    ЭНЭ ДАРГАНЦАРУУД БҮТЭН ЖИЛ ЯМАРЧ СУДАЛГАА БОДОЛГҮЙ ГАРГАСАН ШИЙДВЭРЭЭ ЭРГЭЖ БУЦАН БУДИЛЖ БАЙГАА НЬ ДАХИН ҮРГЭЛЖИЛЖ БАЙГАА ТУЛ СОЛИХ НЬ ЗӨВ ЮМ БАЙНА АА
  • Mongol zaluu 2017-08-29 00:04:20
    Nugeliin nudiig gurilaar huurna gedeg shig ard irgeded hudlaa ajil hiij baiga met haragdah gej yadah ym.
  • усан толгой чи  2017-08-28 16:08:51
    БҮХ УУЛЗВАРАА ӨМНӨХӨӨР нь хжвийн болго. Батболд гэж я шк аны ү гээр ажиллдаг усан толгой доо
  • gaya 2017-08-28 11:31:42
    Иргэд-нхээ зорчих хөдөлгөөнийг хааж боож суудгаа АЖИЛ ХИЙЖ БНА гэж бодоогүй биздээ?их эндүүрэл хэцүүдээ,эхлээд толгойгоо цэнэглэцгээ малнууд,өмнөөс тань ичих юм...
  • Дэлдэгч 2017-08-28 11:02:57
    Иш чааваас да. Ийм дур зураг гарна аа зайлуул.
  • тунгалаг 2017-08-28 10:50:31
    Багшийн дээдийн уулзвар нээх боломжийг хэлэлцэх боломж байна уу
  • иргэн 2017-08-28 09:33:43
    Бөхийн өргөөгөөр зүүн эргэхгүй гэдэг шийдвэр угаасаа ТЭНЭГ байсан. Баруун эргээд буцах гэж бөөн бөглөө байлаа. Дүрмээ мөрдүүлж, хязгаарлалтаа зогсоох
  • тэнэг дуракууд 2017-08-28 09:27:16
    40 мянгатаар зүүн эргэдэг болговол тэгээд л болоо бусад нь яахав
  • №№ 2017-08-28 09:20:12
    Шш энэ Батболдыг нэг чангахан дэлсээд авах сан, Уулзваруудаа бүгдийг нь Зүүн эргэдэг л болгочихмоор байна ш дээ
    49.0.147.29
    Мэдэгдсэн Хариулах
  • Заваарсын 2017-08-28 08:31:10
    Хүнд хэрэг болж чададгүй юмаа гэхэд гай болохгүй амьдрач сурмаар юм. элгийн юм хийчээд тэнэгтээд яах учраа мэдэхгүй эргүүтэж байхын.
  • zochin 2017-08-28 08:20:48
    khotyn udirdlaga geji tolgoy ni ergechikhsen yu khiikhee medekhguy , chadakhguy khogiin khugiin , ard olnoor togloson lalaruud baynaa , ...