“Улс төрийн хэлмэгдүүлэлт” шалтгаан, үр дагавар, сургамж хурал болно
Монгол Улсад улс төрийн хэлмэгдүүлэлт нийгмийн бүх анги давхаргыг хамран өргөн хүрээнд өрнөсөн 80 дахь жил энэ онд тохиож байна.

Үүнтэй холбоотойгоор хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх зорилгоор Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс хэд хэдэн ажил төлөвлөсөн байна. Тухайлбал, энэ сарын 20-оос 30-ны өдрүүдэд 330 сум, аймаг, нийслэл, дүүргийн хэмжээнд улс төрийн хэлмэгдүүлэлтийн талаар эрдэм шинжилгээний бага хурал, уулзалт ярилцлагыг зохион байгуулж байна.

Мөн ирэх  сарын 06-ны өдөр хэлмэгдэгсдийн дурсгалд зориулж нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа гандан, хийдэд ном хурж, зул өргөн,Улс төрийн хэлмэгдүүлэлт сэдэвт үзэсгэлэнг гаргаж, ирэх сарын 07-ны өдөр “Улс төрийн хэлмэгдүүлэлт” шалтгаан, үр дагавар, сургамж олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг Улаанбаатар хотод зохион байгуулах юм.

Мөн ирэх сарын 10-ны өдөр Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын хүндэтгэн “Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөө, Сонгинохайрхан уулан дахь хэлмэгдэгсдийн булшинд цэцэг өргөх” ёслолын арга хэмжээг зохион байгуулах аж. 
П.ГОО 
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2017-08-28 07:23:36
    пгоо арай л 80 жилийн ойн баяр тохиож байна гээгуй нь яамайдаа манайхан ч ой тэмдэглэх дуртайдаа тэгш ой гээд бех барилдуулж хеглех вий дээ
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах