Нийт гэмт хэргийн 65.6 хувийг хулгай эзэлж байна
Удахгүй хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан Улаанбаатар хот руу ирэх иргэдийн болон тээврийн хэрэгслийн тоо эрс нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор халаасны хулгайн гэмт хэрэг өмсөх хандлагатай байгаа тул Нийслэлийн цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид хулгайн гэмт хэрэг удаа дараа үйлдсэн этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна.  

Энэ оны эхний 7 сарын байдлаар улсын хэмжээнд хулгайн 5200 хэрэг гарсан. Үүний 65,6  нь халаасны хулгайнх бөгөөд 97,6 хувь нь  Улаанбаатар хотод үйлдэгджээ.  Мөн томоохон худалдааны төвүүд, тээврийн  товчоо, зүүн баруун аймгууд руу зорчдог тээвэр үйлчилгээний төвүүдийн ачаалал ихсэж, зорчин явагсдын тоо эрс нэмэгдэж байна.  
2017-08-23 ны өдөр томоохон худалдааны төвд хулгайн гэмт хэрэг удаа дараа үйлдсэн бүлэг этгээдүүдийг илрүүлсэн юм. Тэдгээр этгээдүүд нь иргэдийг барааны сонголтоо хийх үед элдэв зүйл асууж шалгаан анхаарлыг нь сарниулан гар утас болон бусад эд зүйлсийг нь хулгайлдаг болохоо мөрдөн байцаалтын явцад мэдүүлжээ.

Мөн  Эрээн хотод их хэмжээний бэлэн мөнгө биедээ авч явж байсан  Монгол улсын иргэн А-ийн 6000 юаныг мөн манай улсын иргэн Т хулгайлсан болохыг эрэн сурвалжилж тогтоон мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжүүлж байгаа юм.

Иргэд та бүхэн биедээ их хэмжээний бэлэн мөнгө авч явахаас татгалзаж, цахим банк, бэлэн мөнгөний машиныг хэрэглэж  хэвшин хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
П.ГОО
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • eh oron hylgain?????????!!!!!!!!!!!!!!!! 2017-08-28 07:39:24
    eh orniihoo saihan bygdiig gytaaj gadaad hiliin chandad ch iim baidal ner ikhe eerchilegdsen yum ygyi?yah yostoi be?...ardyyd aa!!!