Үерээс хүний амь аварсан иргэдийг шагнажээ
Энэ сарын 14-нд Орхон аймагт орсон хүчтэй аадар бороо, мөндөрийн улмаас үерийн усанд урсаж байсан хүүг аварсан таван иргэнийг аймгийн Засаг даргын захирамжийн дагуу шагнажээ.

Орхон аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр тус аймгийн Шанд багийн иргэн Э.Цагаанхүү, Эрдэнэ багийн иргэн Ж.Баатар, Д.Амарсайхан, Даваат багийн иргэн Ш.Гомбо, Яргуйт багийн иргэн С.Отгон-Эрдэнэ нарыг “Хүндэт тэмдэг”, мөнгөн шагналаар тус тус шагнасан байна.

Тухайн өдөр Яргуйт багийн иргэн С.Отгон-Эрдэнэ үерт урсаж байсан иргэнийг уснаас гаргаж авах гээд хүчрэхгүй байх үед ИТХ-ын төлөөлөгч, Шанд багийн иргэн Э.Цагаанхүү багийнхаа нөхцөл байдалтай танилцаж явж байгаад таарсан  аж. Ингээд Ж.Баатарын машинаас  олс авч,  тэд 15 настай н.Мандуул хүүг аварчээ.
П.ГОО
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • kj 2017-08-28 08:15:46
    goo ch geh shig bichsen ni daanch baabaa bnaa nairuulga zob bichig geech yum daanch alga ene amitan surguuli togsson yum boluu togsson bol zaasan bagsh ene 2 ch...
  • иргэн 2017-08-28 07:27:31
    хундэтнш тэмдэгээр ...хунэт тэмдэг менген шагналаар мэдээ ч бичиж чадахгуй пгоо мал чи одоо болилдоо аягуй бол сэтгуулч байх даа ичиж ухмээр юмаа