
2017-2018 оны хичээлийн шинэ жил баасан гарагт эхэлнэ. Энэ жилийн тухайд сургуулийн өмнөх боловсрол болоод ЕБС-ийн хичээлийн жилийн нээлтийг 2017.09.01-ний баасан гарагт зохион байгуулахаар болсон. Тэгвэл "Эх хэлээ дээдэлье" сэдвийн дор эхний хичээлийг явуулахаар болжээ. Харин их, дээд сургууль, МСҮТ-ийн хичээлийн шинэ жилийн нээлтийг ирэх даваа гарагт буюу есдүгээр сарын 4-нд зохион байгуулах тушаалыг БСШУСЯ-наас гаргаад байгаа билээ.
Б.Сансар
olloo.mn