Шадар сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг буцаав

Ерөнхийлөгч Х.Баттулга  Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад Санал буцаах тухай албан бичиг илгээжээ. Уг албан бичигт:

“Таны 2017 оны 08 сарын 22-ны өдрийн ЗГ-1/115 тоот “Санал хүргүүлэх тухай” албан бичигтэй танилцлаа.

Тус албан бичигт Шадар сайд Ухнаагийн Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөх санал илэрхийлж, танилцуулга, УИХ-аар хэлэлцэгдэх тогтоолын төслийг хавсаргасан байна.

Миний бие Төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд Шадар сайдын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргах болсон шалтгаан нөхцөлийн талаар мэдээлэл авсны үндсэн дээр зөвшилцөх шаардлагатай гэж үзэж байна.

Таны ирүүлсэн албан бичигт  Шадар сайд У.Хүрэлсүхийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хавсаргаагүй байх тул Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу зөвшилцөх нөхцөл бүрдэхгүй байна.

Иймд Шадар сайдын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх тухай гаргасан хүсэлтийг хавсаргаж, зөвшилцөх тухай саналаа дахин ирүүлэхийг хүсье.

Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга” гэжээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • luvsandorj ulziinaran 2017-08-31 01:58:59
    Ta songuliin surtalchilgand yavsan hunuse uramshulache
  • Зочин 2017-08-28 09:29:30
    Их хурлаараа хэлэлцэхгүй, Ерөнхийлөгч томилох юм уу. Ерөнхийлөгчөөс гө ч байгаа хариу ч бас рэглзээтэй асуудал үүсгэсэн юм байна даа
  • Хөдөө өвөө 2017-08-28 06:06:10
    Женко цаг хожиж арагцааж бна наадах чинь намаасаа уравсан юм чинь чамаас ч бас нэгэн цагт урвана Харин Чингэс урвагчидтай тооцоо бодож чаддаг байснаараа түүхэнд...
  • ТӨРӨӨ 2017-08-28 05:50:29
    ЭРДЭНЭБАТ ЯАРАН ГҮЙГЭЭД БАЙНА УУДААА .....ХЭХЭ АРАЙ Л ЮМ ДААА
  • Зочин 2017-08-28 05:40:14
    Бүх юм Эрдэнэбатын саналаар болно гэж юу байхавдээ. Төрийн албыг наймаалцсан лаларуудыг унагаах хэрэгтэй
  • ккк 2017-08-28 05:11:57
    Женко сонгуулийн ПИАРчнаа амар чөлөөлөхгүй Топорыг огцруулахад ерөнхийлөгчтэй ерөнхийлөгчгүүй огцруулна Битгий жонхуур
    • Хэхэ 2017-08-28 14:51:36
      Шатар нүүж байна.Мэдэхгүй бол зүгээр л харж суу.Энд ерөнхийлөгч vs ерөнхий сайд
      27.123.214.123
      Мэдэгдсэн Хариулах