Дэлхийн аварга П.Орхон эх орондоо ирлээ
Франц улсын нийслэл Парис хотноо бөхийн чөлөөт, сонгомол барилдааны 2017 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд Монгол улсын шигшээ багийн тамирчид амжилттай оролцож, алт, хүрэл медаль хүртлээ. Мөн нэг тавдугаар байрын амжилтыг үзүүлсэн. Манай тамирчдаас эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд хүч үзсэн ОУХМ П.Орхон дэлхийн аварга болсон билээ.

Мөн эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Э.Бэхбаяр хүч үзэж, ДАШТ-ээс хоёр дахь хүрэл медалиа хүртсэн  билээ. Тэгвэл манай тамирчид өнөө өглөө эх орондоо хүрэлцэн ирлээ. Шинэхэн аварга болоод ДАШТ-ий хошой хүрэл медальт тамирчдыг  гэр бүл, найз нөхөд, клубын хамт  олон нь “Чингис хаан” нисэх онгоцны буудал дээр тосон авч, баяр хүргэжээ.

Манай бөх П.Орхон ДАШТ-ий  шигшээ барилдаанд ДАШТ-ий алт, хүрэл медальт Украины Юлья Ткачыг 6:3 ялж ДЭЛХИЙН АВАРГА болсон. Түүний хувьд чөлөөт бөхийн дэлхийн аварга болсон Монгол Улсын тав дахь тамирчнаар тодорч байна. Мөн С.Батцэцэг, С.Цэрэнчимэд нарын араас гурав дахь эмэгтэй дэлхийн аварга болж төрийн далбааг Парисын тэнгэрт мандуулсан.  
 
Тэрбээр Парисын дэвжээнд эхний тойрогт Энэтхэгийн Шилпи Шераныг 10:0, дараа нь Шведийн Хенна Йоханссоныг 6:2 ялсан. Улмаар Нигерийн Блессинг Оборудудуг даралтаар цэвэр ялж, хагас шигшээд олимпын наадмын хошой хүрэл медальт Колумбийн Жаклин Кастильог оноогоор цэвэр буюу 13:0 ялснаар шигшээ барилдаанд шалгарсан билээ.

Э.Бэхбаярын тухайд Монголын чөлөөт бөхийн тамирчдаас ДАШТ-ээс хоёр болон түүнээс дээш медаль хүртсэн 16 дахь, эрэгтэйчүүдээс 10 дахь тамирчин болсон.

Э.Бэхбаяр эхний тойрогт Киргизстаны Улукбек Жолдошбековыг оноогоор (12:0) цэвэр, 1/8 шигшээд залуучуудын ДАШТ болон 23 хүртэлх насны Европын аварга Туркийн Сулейман Атлиг 7:0-ээр тус тус ялсан ч шөвгийн наймд энэ жилийн Азийн аварга Японы Юки Такахашид 4:4-өөр буюу онооны чанараар ялагдсан.

Улмаар Японы бөх шигшээд шалгарснаар манай бөхөд дагах барилдаан гарсан бөгөөд 2016 оны Азийн аварга Энэтхэгийн Сандееп Томарыг оноогоор цэвэр (10:0), хүрэл медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Болгарын Владимир Дубовыг 9:2-оор ялж хүрэл медаль хүртсэн билээ.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Осохбаяраа больчих  2017-08-29 18:18:08
    Осохбаяр тоон дунд усэг цохиж явна гэдэг шиг харагдаж байна
  • gdgf 2017-08-28 11:52:57
    choloot bohiin holboo yasan be Dawgaa yaagad bayr ch hurgehgui duugai bgaad bn
  • ylam l hicheegeerei!neg yumand hyrne syy 2017-08-28 08:55:05
    Orhon bol chadbartai tamirchin bna lee!!hamgiin gol ni daryyhan ylger jisee ch dotroosoo orgilson hychtei yabaarai!!ataarhagchid echneen baigaa!
  • zochin 2017-08-28 04:48:01
    manay dasgaljuulagchid muu bayna , delkhiin awargyn dasgaljuulagchdaas surakh zuyl ikh bayna , khuuchin dasgaljulagchid baysan bol aray iluu ...
  • Баяр хүргэе 2017-08-28 04:17:36
    Цол дагаж бяр нэмнэ гэдэг байсан бол одоо Бяр дагаж цэргийн цол нэмдэг болсон. Сразу майор
    66.181.164.175
    Мэдэгдсэн Хариулах
    • Баагий 2017-08-28 05:05:05
      Миний дүү одоо чамайг магтсан элдэв хуурамч үг магтаалд мансууралгүйгээр бэлтгэлдээ гарч даруухан яваарай!!!! Чамайг хөөргөж унахыг чинь харж байгаа хүмүүс бий ...
      182.160.37.133
      Мэдэгдсэн Хариулах