Өнөөдөр болох үйл явдлууд

09:00 цагт: Хөгжлийн бэрхшээлтэй залуучуудыг чадваржуулах, тэдний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, бие даан амьдрах боломж нөхцөлийг бий болгох зорилгоор “Mini TRY - 2017” үйл ажиллагааг зохион байгуулна. Хаана: Сандэй худалдааны төвд

09:00 цагт: Олон Улсын Монгол Судлалын Холбоо, Японы Акитагийн Олон улсын Их сургууль хамтран “XX зууны монголын түүх, соёлын зарим асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар /СТӨ Г корпус 3 давхар/-ын хурлын танхимд зохион байгуулна.

09:30 цагт: "Өгөөж чихэр боов" ХХК-ийн баруун урд уулзвар, Авто плазагийн уулзваруудыг нээнэ. Нээлтийн ажиллагаанд хотын удирдлагууд оролцоно.

10:00 цагт: Монголд үйл ажиллагаа явуулж буй Ротари ТББ байгууллагын санаачилгаар БНЭУ-аас 16 хүний бүрэлдэхүүнтэй мэс заслын эмч нарын мэргэжлийн профессорын баг энэ сарын 28-аас ирэх сарын 8-ны хооронд ирж ажиллана. Өнөөдөр гуравдугаар эмнэлэгт мэдрэлийн мэс засал, дурангийн мэс засал, мэдээгүйжүүлэлт, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд чих, хамар, хоолойн чиглэлээр, Гэмтэл согог судлалын үндэсний төвд гар сарвуу болон түлэнхий мэс заслын тасагт, Амгалан амаржих газарт эмэгтэйчүүдийн нээлттэй болон дурангийн мэс заслыг үнэ төлбөргүйгээр хийх, сургалт зохион байгуулна.

11:00 цагт: “Залуу захирлуудын холбоо”, “Зөвлөх үйлчилгээний хүрээлэн”-тэй хамтран “CEO SUMMER EXPERIENCE 2017” IncYouBator хөтөлбөрийг Чингис хааны хүрээ аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулна.

12:00 цагт: Бурхан халдун хайрханы Их цагаан аралд ирэх сарын 8-10 –ны өдрүүдэд болох Хамаг Монголын овоог сэргээн босгох тахилга зохион байгуулах талаар “Хамаг Монгол овоо” төрийн бус байгууллагаас хэвлэлийн бага хурал зарлалаа.  Хаана: Live conference center төвд

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.