МАН-ын шинэковуудыг хэн удирдаж байгаа вэ
МАН-ын дотоод зөрчилдөөн дээд цэгтээ хүрч, Тусгаар тогтнолын ордноос уур савсаж байна. МАН-ын 30 гишүүн дуугаа нэгтгэн Засгийн газраа огцруулах бичгийг УИХ-ын дэд дарга Я.Санжмятавт өргөн барьсан. Засгийн эрхийг барьж байгаа намын хувьд асуудалд бодитоор хандаж, шийдвэр гаргаж чадахгүй байна. Иймээс олон нийтийн дунд намын нэр хүнд унаж байгаагаас үүдэн эрх баригч хүчний 30 гишүүн гарын үсгээ нэгтгэсэн гэх. Тэд хамгийн сүүлийн үеийн судалгаагаар МАН-ын рейтинг 10 хувьд ч хүрэхгүй байгааг онцолжээ. Бас нэгэн шалтаг юм даг уу даа.

УИХ гишүүн хууль санаачлах эрхтэй. Тэд энэ эрхээ эдлэн Ерөнхий сайд Ж.Эрдэнбатыг огцруулахаар саналаа нэгтгэсэн нь энэ. Хуулийн дагуу Ерөнхий сайдыг огцруулах саналыг УИХ 15 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэх ёстой. УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулиар огцруулах саналыг Төрийн байгуулалтын байнгын хороо долоо хоногийн дотор хэлэлцэж, санал дүгнэлтээ гаргана. Харин УИХ-ын чуулган 14 хоногийн дотор хуралдаж, байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэн, шийдвэрээ гаргах ёстой юм. Иймээс энэ долоо хоногт уг асуудлыг намын бүлэг болон байнгын хороод хэлэлцэж саналаа нэгтгэнэ.

Энэ дагуу өнөөдөр МАН-ын бүлэг хуралдана. Бүлгийн даргын зүгээс бүлгийн бүх гишүүдээ бүлгийн хуралдаа ирэх чиглэл өгсөн байна. Энэ хуралдаанд УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Шадар сайд нарын хүмүүсийг байлцуулж асуудлыг авч хэлэлцэхээр болсон байна. Ер гаруй жилийн түүхтэй, 200 мянга гаруй гишүүнтэй, сайн ч, муу ч эрх барьж явсан түүх МАН-ых. Тэдэнд алдаа оноо ч бий. Тэд өнөөдөр алдаа оноогоо дотооддоо ярилцана, энэ тухай авч хэлэлцэнэ. Улс төрд хүн чанар гэж байдаггүй, эрх ашиг гэж байдаг гэдгийг МАН-ын нэрээр УИХ-ын сэнтийд заларсан шинэхэн гишүүд яруу тодоор харуулж байна. Тэдний хэдхэн хоногийн дараа болох намын Бага хурлыг хүлээж тэвчсэнгүйн шалтгаан юу вэ? Намын шинэчлэлийн тухай ярьж, гүйсээр УИХ-д суусан шинэхэн гишүүдийн ард хэн байгаа вэ? Өвөр зуураа хөлөө жийлцэж, Засгаа унагах төлөвлөгөөний эхийг тэдэнд хэн бэлдэж өгөв. Намын гишүүдээ дэмжихгүй. Тэднийхээ үгийг ч сонсохгүй Засгаа унагах төлөвлөгөөг хэний заавраар тэд бэлдэв. Энэ тухай МАН-ын бүлэг өнөөдөр хэлэцэнэ.

Мөн Засгийн газар Чингис бондын өр, Чалькогийн өрийг дарсан. Тэг зогсолт хийсэн эдийн засгийг тодорхой хэмжээгээр өсгөсөн. Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээсэн Засгийн газрыг яаран унагах шалтаг шалтгааныг бүлгээрээ хэлэлцэнэ.  Барагтай л бол зөрчлөө ил гаргаад байдаггүй МАН-ынхан өнөөдөр халуун тогоондоо ярилцахаар ийнхүү төлөвлөжээ.

Харин бүлгийн хурлын дараа намын зөрчлөө олон нийтэд дэлгэн гүйсэн 30 гишүүн ямар тайлбар хийх нь бас сонин. Тэд намаа муухай харагдуулж, муучилж Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагах хүслээ гүйцэлдүүлэхээр “тэмцэх” үү? Эсвэл...
 
П.ГОО
Оллоо.мн
.
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • баадай 2017-08-31 06:58:07
    Засаг нь унавал энэ нам цэвэршиж сайжрах биш намынх нь нэр навс унаж дуусах байхаа. нэгэнт буруу болох концессоос болж бөөн томчуул унана. Их юм болноо
    66.181.164.229
    Мэдэгдсэн Хариулах
  • ШУДАРГА ГИШУУД 2017-08-29 17:23:12
    2-Р ЭЭЛЖ ХООЛОНДОО Ч ГЭХ ШИГ, БИД 40-УУЛЭЭ БОЛСОН!!! ТА НАРТ ГЭЖ ХЭЛЭХЭД МАНАНГИЙН МЕНГЕНИЙ ЭЛБЭГЭЭГИЙН УЯАЧДЫН 60 ТЭРБУМЫН ЦУСАН ТЕРЛИЙН ЗАСГИЙГ ОГЦРУУЛЬЯ
    66.181.180.180
    Мэдэгдсэн Хариулах
  • Agluu 2017-08-29 15:12:16
    2 EELJ HOOLONDOO ORMOOR BGAA.KKK
    150.129.142.66
    Мэдэгдсэн Хариулах
  • ККККК 2017-08-29 09:18:01
    МАН -ЫН ХОЙЧ ҮЕ БОЛ ЯГ ХҮРЭЛСҮХ ШИГ ДҮР ЭСГЭСЭН ОЙВОРГОН ЗАЛУУЧУУДЫН НАМ БОЛСОН. ХҮРЭЛСҮХ ТЭРГҮҮТЭЙ ХӨӨРЦӨГЛӨСӨН ЗАЛУУС, НАМДАА ГОМДОГСОД, ШУНАЛТАНГУУД, АШИГЧ
    66.181.160.74
    Мэдэгдсэн Хариулах
    • Окк 2017-08-31 13:26:09
      Үнэн үнэн
      203.91.118.46
      Мэдэгдсэн Хариулах
    • Zochin 2017-08-29 12:51:55
      Muu ajilj bga humuusiig solih hergtei ernhii said yu hj bgan hunii udirdlagaar ajillaad bga bizde
      202.9.40.93
      Мэдэгдсэн Хариулах
  • Teneg 2017-08-28 16:04:50
    Iim yum bicheed tegeed yah geed bgaa um ene zasgaa MAH hamgaalj uldvel luivachidiin nam gedgee l batalna oor sain um haragdahgui
    202.9.42.52
    Мэдэгдсэн Хариулах
  • з 2017-08-28 11:38:19
    Хуцаа юун Чингис бонд Сү Батболдын Евро бонд яриач
    66.181.187.64
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-08-28 10:37:03
    МАН дотоод зөрчлөө бусад руу түлхэж, бусдаас буруутан хайх хэрэггүй. МАН задралын ирмэг дээр тулж ирээд, идээ бээрээ шахах хэрэгтэй.
    202.21.103.62
    Мэдэгдсэн Хариулах
  • элбэг 2017-08-28 07:52:57
    Хүзүүгүй хүний сайт
    202.70.46.221
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2017-08-28 07:52:47
    ХАР ХЭРЭЭНҮҮД ЯДАЖ АХ ДҮҮ ХУД УРАГ БАЙХ НЬ АРАЙ ДЭНДНЭЭ ДЭНДҮҮ УВАЙГҮЙ ЦАГААН ДАА ГАРСАН ХАМААТАН ХАМСААТАНГУУД БОЛЬ ГЭЖ БУСАД ХЭРЭЭНҮҮД ЗӨВ ХЭЛЖ БАЙНА ШҮҮ
    119.40.103.186
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-08-28 07:22:52
    alban tushaal sandal suudlaa l bulaaldaa biz mani metiin tuluu ingej uhen hatan yavlaa yu
    202.21.106.119
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-08-28 06:49:33
    30 hunii 20 ni shine songogdson yugaa ch medehgui zarim ni ooriigoo ch avch yavah yos surtahuungui huchingiin heregt holbogdson humuus toroor togloh hereggui l ...
    124.158.112.79
    Мэдэгдсэн Хариулах
  • хуульч  2017-08-28 03:17:25
    ҮНДСЭН ХУУЛИНДАА ДОРДУУЛСАН ДОЛООН ӨӨРЧЛӨЛТӨӨ ЗАСЧИХ ТЭГЭЭД ЭНЭ БАЛАЙ ЮМ ЧИНЬ ТӨГСГӨЛ БОЛНО ???
    202.9.43.197
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2017-08-28 02:57:06
    Адилхан хар хэрээнүүд, солиод ямарч үр дүн гарахгүй. Одоо ажилдаа төлөвшиж жигдэрсэн энэ ЗАСГАА хэвээр нь авч үлдээд ажлын нь хийлгэх нь хамгийн зөв.
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-08-28 02:28:29
    Нэмэгдхүүний байрыг солиход нийлбэр өөрчлөгдөхгүй
    122.201.25.46
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2017-08-28 02:00:54
    Буцах зам баыхгүй л болов уу
    103.212.119.241
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2017-08-28 01:56:57
    olloo.mn битгий МАН-ын хулгайчдыг өмгөөлсөн нийтлэл битгий бичээд бай.
    202.70.46.216
    Мэдэгдсэн Хариулах