Шар жолооны үнэмлэхээр хөдөлгөөнд оролцож болно
Жолооны үнэмлэхэд агуулагдах мэдээлэл 2014 оноос хойш төрийн нууцад хамаарагдахгүй болсноор бараа, материалыг шууд худалдан авалт хийгдэж байсан ажил зогсон билээ. Ингээд жил бүр улсын төсөвт суугдсан санхүүжилтээр нээлттэй тендер зарлаж шалгарсан компанитай гэрээ байгуулан ажиллаж буй. Гэтэл энэ нь жил бүр жолооны үнэмлэх хэвлэлттэй холбоотой саатал үүсэж материал, бэлдэц тасалдах том шалтгаан болж буй юм.
 
Жолооны үнэмлэх хэвлэх нээлттэй тендерийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас зарлаж, өнгөрсөн тавдугаар сарын 03-ны өдөр нээжээ. Тендер шалгаруулалтад таван аж ахуй нэгж байгууллага материалаа ирүүлсэн боловч шаардлага хангасан компани шалгараагүй байна. Тиймээс нээлттэй тендерийг үнэлгээний хороо дахин зарлах шийдвэр гаргажээ.
 
Одоогоор тус төвд жолооны үнэмлэх нөхөн авах, солиулах, шинээр жолооч болсон, ангилал ахиулах 60 орчим мянган иргэдийн материал ирсэн гэнэ.  Иргэдийн хүсэлтийг шалгаж үзээд,  Хууль зүйн сайдын 2015 оны А/189 дүгээр тушаалаар баталсан Монгол улсад хүчин төгөлдөр үйлчлэх “Жолоочийн түр зөвшөөрөл”-ийг олгож эхэлсэн байна.
 
Нээлттэй тендер шалгаруулалт хуулийн хугацаандаа дахин зохион байгуулагдаж жолооны үнэмлэхний бэлдэц, хор дагалдах хэрэгсэл нийлүүлэлт ирэх аравдугаар сараас хэвийн болох аж. Тиймээс жолоочийн түр зөвшөөрөл, үнэмлэх солиулахаар материал бүрдүүлсэн иргэд хуучин шар жолооны үнэмлэхээр хөдөлгөөнд оролцох боломжтойг  Цагдаагийн ерөнхий газрын  Бүртгэл хяналтын төвөөс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2019-01-31 04:10:39
    Нэг хэсэг хүн л энэ сэдвээр бизнес хийнэ анхнаасаа хөх хийж болсонгүй юу шар өнгөтөй байхаараа яагаад байна
    202.9.43.90
    Мэдэгдсэн Хариулах
  • 85854218 2018-12-13 14:54:18
    12sariin 12 erhee hasuulchlaa sergeej bolh bolwuu
    202.126.89.126
    Мэдэгдсэн Хариулах
  • Мөнхөө 2017-08-28 03:42:32
    ШУДАРГА ХҮН ДЭЭ... ДЭМЖИЖ БАЙГАА ШҮҮ
    43.242.242.51
    Мэдэгдсэн Хариулах
  • !!!!!!!!!!!!!!!! 2017-08-28 02:59:10
    Шар үнэмлэхэд хугацаа тогтоосон юм байхгүй!!! 10 жил гэж сүүлд гарсан шинэ хуульд заасан! Шар үнэмлэх үүнээс өмнө олгосон юм!!!
    1.10.206.32
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-08-27 18:38:31
    Тендер нэрийдлээр танил талаа шалгаруулах гэж чичирж байгаад л зусалж егех биз! Ард тvмнээ чирэгдvvлж ахин дахин солио холио хийх шаардлаггvй шдээ уул нь!
    103.26.194.61
    Мэдэгдсэн Хариулах
  • Mishka 2017-08-27 17:55:18
    Shar joloo gej baidag bol xar, ulaan, nogoon geed l enge buriin joloo baixnee
    23.91.145.47
    Мэдэгдсэн Хариулах
  • картон дээр хэвлэсэн зураг шүү дээ_ 2017-08-27 15:31:22
    картон дээр хэвлэсэн зураг шүү дээ_
    66.181.184.201
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-08-27 14:56:52
    хийж чадахгуй юм бол хятадуудаар хийлгэчихээч дээ тэд бол тендер гэж маяглахгуй едерт нь жаран мянгийг хэвлээд л гаргачихна даа
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах