Долоо хоногийн тойм
Өнгөрч буй долоо хоногт улс эх оронд олон үйл явдал болж өнгөрлөө. Улс төрийн хүрээнд олны анхаарал татсан хэд хэдэн үйл явдал болсон юм. Монгол улсын Шадар сайд У. Хүрэлсүхийг яллагдагчаар татсан нь энэ долоо хоногийн онцлох үйл явдал болсон бол Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатын хэргийг шүүхэд шилжүүлсэнийг ч  мөн онцолж болохоор байна. Түүнчлэн багш нарын цалингаа нэмэгдүүлэх гэсэн тэмцэл ч анхаарлын төвд байлаа. Харин спортын ертөнцөд чөлөөт бөхийн дэлхийн шинэ аварга төрсөн нь Монголчуудыг огшоосон сайхан үйл явдал боллоо. Ингээд өнгөрч  буй долоо хоногийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
 
Багш нар хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр төв талбайд цуглаан хийнэ

Монголын 30 гаруй мянган багшийн цалинг нэмэгдүүлж, амьжиргааны түвшинг нэмэх шаардлагыг УИХ, Засгийн газарт тавиад буй. Тэд шаардлагаа энэ сарын 17-нд Засгийн газарт хүргүүлжээ.  Түр хорооноос 2017 оны 9 дүгээр сард багтаан багшийн цалингийн доод хэмжээг 1.6 сая төгрөгт хүргэх, 2020 он гэхэд 3500 ам.долларт болгох, багшийг төрийн жинхэнэ албан хаагчийн ангилалд хамруулах шаардлагыг таввсан. Энэ шаардлагын хариуг Засгийн газар өгчээ. Засгийн газраас багш нарын цалинг 2018 онд нэмэхэд нэг тэрбум төгрөг шаардлагатай. Цаашид багш нарын цалинг нэмж, хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэхэд анхаарна гэсэн хариу өгчээ. Харин багш нар энэ хариуг тодорхой бус хэмээн үзэж буйгаа хэвлэлийн хурлын үеэр хэлэв. Тэд багш нар 2018 оныг хүлээхгүй гэв. Мөн “30 000 багш 3 өдрийн дотор нэгдэж, том группийг үүсгэсэн. Энэ асуудал цөөн хэдэн багшийн бус Монгол Улсын хэмжээнд яригдаж буй. 10 хоногийн хугацаанд асуудлыг яриа хэлэлцээрийн журмаар шийдэх гэж явсан. Харин одоо дараагийн хувилбартаа шилжиж, 9 дүгээр сарын нэгнээс өмнө Сүхбаатар талбайд багш нарын цуглааныг зохион байгуулна” гэж мэдэгдэв.
 
Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийг яллагдагчаар татах санал хүргүүлэв

Шадар сайд тагнаж чагнасан, мөрдсөн гэх хэргийг мөн АТГ шалгаж буй. Уг хэрэгтээ холбогдуулан 9 хүнийг шалгаж байна. Шадар сайд У.Хүрэлсүх 2017 оны VII сард төрсөн дүү Отгонбаяр, өөрийн хамаатнаараа дамжуулан өөрийгөө мөрдөн мөшгисөн гэх мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан. Үүнтэй холбогдуулан Шадар сайд У.Хүрэлсүхийг яллагдагчаар татах саналыг нийслэлийн прокурорын газарт хүргүүлжээ. Харин эл хэргийн захиалагч нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гэх үйлдэл тогтоогдоогүй аж. Мөн энэ хэргээр дөрвөн хүн цагдан хоригдож буй юм.
 
Хөгжлийн банкны Н.Мөнхбатын хэргийг шүүхэд шилжүүллээ

 Хөгжлийн банкны хэргийн мөрдөн байцаалтын  ажиллагаа явагдаж байна. Хэргийн хүрээнд гурван багц асуудлыг шалгаж байна. Мөрдөн байцаалтаар албан тушаалаа урвуулсан, хэтрүүлсэн, бусдад давуу байдал олгосон гэх үндэслэлээр ЦЕГ-тай хамтарсан ажлын хэсэг шалгалтыг үргэлжлүүлж буй. Б.Шинэбаатар, Н.Мөнхбат нартай холбоотой эхний үйлдлийг нь тусгаарлаж, шүүхэд шилжүүлсэн байна. Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг шалгаж эхэлсэн. Түүнтэй холбоотой хэргийг АТГ болон ЦЕГ-ын эдийн засгийн гэмт хэргийн хэлтсийн хамтарсан ажлын хэсэг шалгаж буй. Мөн Зам тээврийн сайд асан А.Гансүхтэй холбоотой хэрэг шүүхээс АТГ-т буцаж ирсэн байна. Тус хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтыг хийж, прокурорын хяналтад шилжүүлжээ.
 
П.Орхон Дэлхийн аварга болов

Чөлөөт, сонгомол барилдааны энэ оны ДАШТ Францын нийслэл Парис хотноо болж өндөрлөлөө. Тус  тэмцээнд Монгол улсын шигшээ баг амжилттай оролцож, нэг алтан медаль, нэг хүрэл медаль хүртлээ. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 63 кг-д ОУХМ П.Орхон алтан медаль хүртлээ. Тэрбээр шигшээ барилдаанд ДАШТ-ий алт, хүрэл медальт Украины Юлья Ткачыг 6:3 ялж ДЭЛХИЙН АВАРГА болсон. Түүний хувьд чөлөөт бөхийн дэлхийн аварга болсон Монгол Улсын тав дахь тамирчнаар тодорч байна. Мөн С.Батцэцэг, С.Цэрэнчимэд нарын араас гурав дахь эмэгтэй дэлхийн аварга болж төрийн далбааг Парисын тэнгэрт мандууллаа. 
 
 Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.