ДАШТ 2017: Б.Түвшинбат эхний өрсөлдөгчөө 5:0-ээр яллаа
Боксын ДАШТ  Германы Ханбург хотноо эдгээр өдрүүдэд үргэлжлэн  явагдаж байна. Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг ДАШТ-д дэлхийн 280 шилдэг ширэн бээлийтэн хүч үзэж байна. Манай улсаас  Риогийн олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалай /60 кг/, ОУХМ Б.Чинзориг /64 кг/, Г.Ган-Эрдэнэ /49 кг/, Б.Түвшинбат /69 кг/ нарын дөрвөн тамирчин хүч, ур чадвараа сорихоор эрх аваад байгаа билээ.  Тэд энэ оны дөрөвдүгээр сард Узбекстанд болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс ДАШТ-д оролцох эрхээ авсан юм.

 Тэгвэл манай ширэн бээлийтнүүдийн салхийг хагалж ОУХМ Б.Түвшинбат ДАШТ-ий эхний тулаанаа өнгөрсөн шөнө хийлээ. Тэрбээр Польшийн боксчин Кивиор Дамиантай тулалдаж илт давуугаар буюу 5:0 яллаа. Манай тамирчин шөвгийн наймд үлдэх тулаанаа наймдугаар сарын 28-ны үдээс хойш ДАШТ-ий хүрэл медальт Азербайжаны Багиров Парвизтэй хийнэ. 

Манай  бусад тамирчдын сугалааг танилцуулахад, ОУХМ Г. Ган-Эрдэнэ эхний тойргоо өнжиж хоёрдугаар тойрогтоо Гондурасын тамирчин Байрон Молина, Туркийн Мухаммед Унлу нарын хэн ялсантай нь тулалдахаар оноолт таараад байгаа юм.

МУГТ Д. Отгондалай өөрийн жиндээ гуравдугаарт эрэмбэлэгдсэн тул мөн л эхний шатыг гоц мөргөж байгаа юм. Хоёрдугаар тойрогтоо харин Израйлийн боскчин Павел Ишенко, БНХАУ-ын боксер Шань Жунь нарын ялсантай тулна.

Тэгвэл 64 кг-д хүчээ үзэх ОУХМ Б. Чинзориг дээрх хоёрын адил эхний тойргийг өнжиж, хоёрдугаар тойрогт Науру улсын тамирчин Колан Калеб, Унгарын Ричард Ковач нарын ялсантай тулалдана.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Саруул 2017-08-28 03:59:15
    У.Хүрэлсүх сайд олон жил ярилцлага өгөөгүй дээ... одоо юу бодож байгаагаа энэ ярилцлагандаа ярьсан байх...Маргааш уншиж танилцая даа...
    163.172.162.106
    Мэдэгдсэн Хариулах
  • сак 2017-08-27 12:16:52
    ямар сувагаар үзэх вэ
    150.129.141.74
    Мэдэгдсэн Хариулах
  • albegdorj 2017-08-27 05:50:02
    Bigdedn bolomj haragdaj baina shuu !!!!
    124.158.125.10
    Мэдэгдсэн Хариулах