Парисын дэвжээнээс нэг алт, нэг хүрэл медаль хүртлээ
Чөлөөт, сонгомол барилдааны энэ оны ДАШТ Францын нийслэл Парис хотноо болж өндөрлөлөө. Тус  тэмцээнд Монгол улсын шигшээ баг амжилттай оролцож, нэг алтан медаль, нэг хүрэл медаль хүртлээ. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 63 кг-д ОУХМ П.Орхон алтан медаль хүртлээ. Тэрбээр шигшээ барилдаанд ДАШТ-ий алт, хүрэл медальт Украины Юлья Ткачыг 6:3 ялж ДЭЛХИЙН АВАРГА болсон.
 
Түүний хувьд чөлөөт бөхийн дэлхийн аварга болсон Монгол Улсын тав дахь тамирчнаар тодорч байна. Мөн С.Батцэцэг, С.Цэрэнчимэд нарын араас гурав дахь эмэгтэй дэлхийн аварга болж төрийн далбааг Парисын тэнгэрт мандууллаа.  
 
Тэрбээр Парисын дэвжээнд эхний тойрогт Энэтхэгийн Шилпи Шераныг 10:0, дараа нь Шведийн Хенна Йоханссоныг 6:2 ялсан. Улмаар Нигерийн Блессинг Оборудудуг даралтаар цэвэр ялж, хагас шигшээд олимпын наадмын хошой хүрэл медальт Колумбийн Жаклин Кастильог оноогоор цэвэр буюу 13:0 ялснаар шигшээ барилдаанд шалгарсан билээ.
 
Харин эрэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд 2015 оны Лас Вегасын ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр хүрэл медалийн эзэн боллоо.

Э.Бэхбаяр ийнхүү чөлөөт бөхийн ДАШТ-ий хошой хүрэл медальтан боллоо. Тэрбээр Монголын чөлөөт бөхийн тамирчдаас ДАШТ-ээс хоёр болон түүнээс дээш медаль хүртсэн 16 дахь, эрэгтэйчүүдээс 10 дахь тамирчин боллоо.

Э.Бэхбаяр эхний тойрогт Киргизстаны Улукбек Жолдошбековыг оноогоор (12:0) цэвэр, 1/8 шигшээд залуучуудын ДАШТ болон 23 хүртэлх насны Европын аварга Туркийн Сулейман Атлиг 7:0-ээр тус тус ялсан ч шөвгийн наймд энэ жилийн Азийн аварга Японы Юки Такахашид 4:4-өөр буюу онооны чанараар ялагдсан.

Улмаар Японы бөх шигшээд шалгарснаар манай бөхөд дагах барилдаан гарсан бөгөөд 2016 оны Азийн аварга Энэтхэгийн Сандееп Томарыг оноогоор цэвэр (10:0), хүрэл медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Болгарын Владимир Дубовыг 9:2-оор ялж хүрэл медаль хүртлээ.
 
Тэгвэл тэмцээний сүүлийн өдөр буюу өчигдөр манай дөрвөн бөх дэвжээнд гарч зодоглолоо. Энэ өдөр дэвжээнд гарсан бөхчүүдийн хувьд эхний тойрогт ялагдаж, дагах барилдаан хийх боломжгүй болж, тэмцээнийг өндөрлүүлсэн. 

Бөх сонирхогчдын хамгийн ихээр итгэл хүлээлгэж байсан Г.Мандахнаран эхний тойрогт ялагдсан бөгөөд хоёр дахь учраа “Лондон-2012” олимпын наадмын хүрэл медальт Акзурек Танатаровт 8:3 ялагдлаа. Казахстаны бөх наймд үлдэх барилдаанд олимпын хүрэл, ДАШТ-ий алт, хүрэл медальт Италийн Фрэнк Чамизод 12:0 ялагдснаар Г.Мандахнаран энэ удаагийн ДАШТ-ийг өндөрлүүлсэн.
 Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Саруул 2017-08-28 03:59:19
    У.Хүрэлсүх сайд олон жил ярилцлага өгөөгүй дээ... одоо юу бодож байгаагаа энэ ярилцлагандаа ярьсан байх...Маргааш уншиж танилцая даа...
  • Зочин 2017-08-28 03:43:04
    ШУДАРГА ХҮН ДЭЭ... ДЭМЖИЖ БАЙГАА ШҮҮ
  • иргэн 2017-08-27 12:22:05
    орхон бэхбаяр хоер маш сайин барилдсан бэхбаярт аз жаахан дутсан чамлахаас чанга атга куба гаралтай италийн чемизо шиг бех байхад яахав дээ унэхээр бахархмаар
  • zochin 2017-08-27 06:08:02
    manaykh shig jijigkhen , khun am bagatay ulsad bol mundag amjilt , khoid khursh maani altan medalguy butslaa shuu dee