Э.Бэхбаяр ДАШТ-ий хүрэл медалиа ихэрлүүллээ

2015 оны Лас-Вегасын ДАШТ-ий хүрэл медальт,  МУГТ Эрдэнэбатын Бэхбаяр Парисын дэвжээнд эрэгтэйчүүдийн 57 кг-д хүрэл медалийн эзэн боллоо. Ингэснээр тэрбээр ДАШТ-ий хошой хүрэл медальтан боллоо.

Э.Бэхбаяр Монголын чөлөөт бөхийн тамирчдаас ДАШТ-ээс хоёр болон түүнээс дээш медаль хүртсэн 16 дахь, эрэгтэйчүүдээс 10 дахь тамирчин болж байна.

Тэрбээр эхний тойрогт Киргизстаны Улукбек Жолдошбековыг оноогоор (12:0) цэвэр, 1/8 шигшээд Туркийн Сулейман Атлиг 7:0-ээр тус тус ялсан ч шөвгийн наймд энэ жилийн Азийн аварга Японы Юки Такахашид 4:4-өөр буюу онооны чанараар ялагдав.

Японы бөх шигшээд шалгарснаар түүнд дагах барилдаан гарсан бөгөөд Азийн аварга Энэтхэгийн Сандееп Томарыг оноогоор цэвэр (10:0), хүрэл медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Болгарын хашир туршлагатай бөх Владимир Дубовыг 9:2-оор ялж дэлхийн хэмжээний бөх гэдгээ нотоллоо.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2017-08-27 05:23:57
    Mundag bsan shuu, amjilt husie
    27.123.214.113
    Мэдэгдсэн Хариулах