Нойтон цас орж, сэрүүснэ

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан мэдээллээр наймдугаар 27-нд төв болон зүүн аймгуудын нутаг, баруун аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Наймдугаар 29-нд баруун аймгуудын нутаг, 30-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орох төлөвтэй байна.

Салхи 27-нд ихэнх нутгаар, 28-нд говь, тал хээрийн нутгаар, 29-нд зүүн аймгуудын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 27-нд ихэнх нутгаар, 28-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 5-10 хэм , говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм , өдөртөө 18-23 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 8-13 хэм  дулаан байна.

Наймдугаар сарын 29-өөс өдөртөө ихэнх нутгаар дулаарна гэж цаг агаарын урьдчилсан мэдээнд дурджээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.