Боксын ДАШТ эхэллээ
Боксын ДАШТ  Германы Ханбург хотноо өнөөдөр эхэллээ. Энэ удаагийн ДАШТ-д Риогийн олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалай /60 кг/, ОУХМ Б.Чинзориг /64 кг/, Г.Ган-Эрдэнэ /49 кг/, Б.Түвшинбат /69 кг/ нарын дөрвөн тамирчин хүч, ур чадвараа сорино. Тэд энэ оны дөрөвдүгээр сард Узбекстанд болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс ДАШТ-д оролцох эрхээ авсан юм.

Манай тамирчдын сугалааг танилцуулахад, ОУХМ Г. Ган-Эрдэнэ эхний тойргоо өнжиж хоёрдугаар тойрогтоо Гондурасын тамирчин Байрон Молина, Туркийн Мухаммед Унлу нарын хэн ялсантай нь тулалдахаар оноолт таараад байгаа юм.

МУГТ Д. Отгондалай өөрийн жиндээ гуравдугаарт эрэмбэлэгдсэн тул мөн л эхний шатыг гоц мөргөж байгаа юм. Хоёрдугаар тойрогтоо харин Израйлийн боскчин Павел Ишенко, БНХАУ-ын боксер Шань Жунь нарын ялсантай тулна.

Тэгвэл 64 кг-д хүчээ үзэх ОУХМ Б. Чинзориг дээрх хоёрын адил эхний тойргийг өнжиж, хоёрдугаар тойрогт Науру улсын тамирчин Колан Калеб, Унгарын Ричард Ковач нарын ялсантай тулалдана.

Мөн ОУХМ Б. Түвшинбат эхний тойрогт Польшийн боксчин Дамиан Кивиортой тулалдана.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Mongolchyyd aa!!demjeerei!gehdee zygeer  2017-08-25 09:46:17
    manai derben bogschin yunaas ch aihgyi heniigch diileh pogschid maani yzelchene!ene bol gaihamsig!!!dabaa byhen hezyy!tednii hybid yalalt ireh agsin erdee ter h...
    148.60.92.227
    Мэдэгдсэн Хариулах
  • хсж 2017-08-25 09:12:08
    за тэлвизүүдийн малуудаа сэтгүүлчидээ . хучин хулгай луувираар ард тумнээ цэнглэж байхаар дэлхийн спртод оролцож байгаа одуудаа шууд узуулэх арга байний хэдэн ...
    202.9.40.239
    Мэдэгдсэн Хариулах