Пандаг үржүүлсэн туршлагыг мазаалайг хамгаалахад ашиглана

БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд БНХАУ-ын Ойн үндэсний хорооны орлогч дарга Жан Ян Лонг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Талууд ойн салбарыг хөгжүүлэх, цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, зэрлэг ан амьтан хамгаалах асуудлаар ярилцаж, хамтран ажиллах боломжийн талаар харилцан санал солилцов. Түүнчлэн мазаалай баавгайн амьдрах орчныг сайжруулах, тоо толгойг нэмэгдүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлж, хамтран ажиллахыг хүссэн юм. Тэрбээр “Хятад улс панда баавгайг өсгөн үржүүлж байгальд нь нутагшуулсан, дэлхийн байгаль хамгаалах байгууллагын билэг тэмдэг болгож чадсан арвин туршлагатай. Бид дэлхийд 20 гаруйхан үлдээд байгаа мазаалай баавгайгаа та бүхний туршлага, дэмжлэг, хамтын ажиллагааны хүрээнд өсгөн үржүүлэх боломжтой гэж үзэж байна” гээд мазаалайн амьдарч байгаа говийн их дархан цаазат газрыг панда баавгайг өсгөж үржүүлсэн Сечуанг мужтай хамтын ажиллагаатай болгох саналтай байгаагаа хэллээ.

БНХАУ-ын Ойн үндэсний хорооны орлогч дарга Жан Ян Лонг, “Зэрлэг ан амьтанг хамгаалах нь дэлхий нийтийн үүрэг. Бид пандаг үржүүлэхдээ бусад орны туршлага, дэмжлэгийг авч байсан. Мазаалай баавгайг өсгөн үржүүлэхэд хамтран ажиллах саналыг хөрш орны хувьд талархан хүлээн авч байна. Бидний хамтын ажиллагаа удахгүй ажил хэрэг болно гэдэгт итгэлтэй байна” гэв.

БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд ирэх сард БНХАУ-д ажлын айлчлал хийх бөгөөд энэ үеэр хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрүүдээ албажуулах аж.

Г.Уянга
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.