Ерөнхийлөгчийн санаачилгаар хүнсний аюулгүй байдлын чуулган зохион байгуулна

 Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар “Монгол Улсын хүнсний аюулгүй байдал” сэдвээр ирэх сард үндэсний чуулган зохион байгуулах гэж байна.

Уг үндэсний чуулганыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, ХХААХҮЯ, Монголын хүнсчдийн холбоо, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран зохион байгуулах юм.

Монгол Улсын хүнсний салбарын өнөөгийн байдлыг тодорхойлох, хүн амын гол нэрийн хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах, хүнсний хангамжийг сайжруулах, хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр авах шаардлагатай арга хэмжээний саналыг боловсруулж, шийдвэрлүүлэхэд “Монгол Улсын хүнсний аюулгүй байдал” сэдвээр хийх үндэсний чуулганы зорилго оршиж байгаа юм.

Үндэсний чуулганд Ерөнхийлөгчийн Тамгын газар, ХХААХҮЯ, МХЕГ, ГЕГ зэрэг Төрийн захиргааны байгууллага, мэргэжлийн холбоод, хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэн, судлаачид, газар тариалан эрхлэгчид, хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл оролцоно.

Үндэсний чуулганы өмнө салбар хуралдаанууд болох бөгөөд энэ сарын 28-ны өдөр Мах, махан бүтээгдэхүүн, өндөг, гахай, тахианы мах үйлдвэрлэгчдийн тулгамдсан асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам,  29-ний өдөр Сүү, ус, ундаа, тос үйлдвэрлэгчдийн тулгамдсан асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, 30-нд Төмс, хүнсний ногоо, гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн тулгамдсан асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам сэдэвт салбар хуралдааныг тус тус хийхээр болжээ.

“Монгол Улсын хүнсний аюулгүй байдал” сэдвээр үндэсний чуулган зохион байгуулснаар хүнсний салбарын хувийн хэвшилд тулгамдсан асуудлыг хэлэлцэж, тэдгээрийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох, төрөөс авч хэрэгжүүлэх шаардлагатай бодлогын арга хэмжээний саналыг боловсруулах, төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг үр дүнд хүрнэ хэмээн зохион байгуулагчид үзэж байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2017-08-27 05:08:43
    Хүнсний бүтээгдхүүнд хийж шинжилгээ түүнд шаардлагатай тоног төмхөөрөмжөө сайжируулахгүй бол хоол уу хор уу хэцүү үе иржээ
  • зочин 2017-08-26 14:25:22
    өмнө болж байсан шиг тунхагийн шинжтэй хэлбэрдсэн арга хэмжээ бүү болоосой, үр дүн нь хэрэглэгчид хүрэх зүйл болоосой