А.Гансүхийн хэргийг мөрдөн байцаалтад буцаажээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын бие төлөөлөгчөөр сонгогдоод байгаа Зам  тээврийн сайд асан А.Гансүхийн хэргийг  мөрдөн байцаалтад буцаасан талаар АТГ-аас мэдээллээ. Тодруулбал, АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсгийн шалгалт дуусч, прокуророос хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байсан юм. Анхан шатны шүүхээс уг хэрэгт холбогдогчдын шүүх хурлыг хийхгүйгээр мөрдөн байцаалтад буцаасан.
 
Анхан шатны шүүхийн энэ шийдвэрийн эсрэг Нийслэлийн прокурорын газраас эсэргүүцэл бичиж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаад байв. Прокурорын эсэргүүцлийг хэлэлцэх хурал зургаадугаар сарын 20-нд буюу Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн болсон. Гэвч шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн тул А.Гансүх нарын хэрэг өнөөг хүртэл прокурорын хяналтад байгаа талаар аж.
 
Хэргийг эргэн сануулбал, А.Гансүх нарыг  Шинэ төмөр замын бүтээн байгуулалтын хөрөнгөөс их хэмжээний мөнгө завшсан гэх хэргээр АТГ, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын хамтран шалгаж эхэлсэн байдаг юм.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2017-11-03 11:39:12
    A.Gansukhees oor hun oldohgui ba u?.Arai denduu yuma.Asuudlig ni shuuheer shiideed unen esehig togtooj neg tiish ni bolgooch.
  • Хуцагч 2017-08-28 11:07:33
    Муусайн цагдаа поохуурууд юу мэдэж чаддагтаа Эх орны том бутээн байгуулалтын ажлыг шалгаж шалчигнаж байдаг байна аа. Шуух нь зев л шийдэж. МАНАНгаруудын угаадас...
  • зочин 2017-08-26 14:19:32
    тэгээд мөрдөн байцаалтад байгаа сэжигтэн ерөнхийлөгчийн бие төлөөлөгч болчихдог, ёстой төр бол тоглоом, гэмт хэрэгтний эцсийн буудал болжээ.
  • Zochin 2017-08-26 04:00:12
    Battulga ch 200 say dollaraa nuuj chadaj bn do
  • шүүгч 2017-08-25 14:05:06
    байз байз шүүгч хаанаас томилогддог вэ
  • 12 2017-08-25 06:52:24
    oilgomjtoi