“Нийт хүүхдийн 20 гаруй хувь нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүй”

2017-2018 оны хичээлийн жилийн цэцэрлэгийн бүртгэл өнгөрсөн сарын 25-наас энэ сарын 25-ны өдрийн 00 цаг хүртэл явагдаж дууссан. Өнөөдөр өглөө 10 цагт цахим элсэлтийн ажиллагаа нийслэл даяар нэгэн зэрэг явагдлаа. Нийслэлийн хэмжээнд 39400 орчим 2 настай хүүхэд байгаагаас 22600 орчим хүүхэд цахимаар бүртгүүлсэн байна. Үүнээс нийслэлийн хэмжээнд 11700 орчим хүүхдийг цэцэрлэгт хамруулж байгаа юм.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 42 дугаар цэцэрлэгийн хувьд цахим бүртгэлд 2 настай 72 хүүхэд бүртгүүлсэнээс өнөөдөр 60 хүүхдийг санамсаргүй түүврийн аргаар сонгон шалгаруулж, цэцэрлэгт элсүүлэхээр болжээ. 10 цагт цахим элсэлт эхэлмэгц цэцэрлэгт элсэх боломжтой болон боломжгүй болсон хүүхдүүдийн эцэг эхэд гар утсаар нь мэдээлэл ирж байсан юм.

Өнгөрсөн хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн нийт 623 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, цэцэрлэгт хамрагдалт 70 орчим хувь байсан бол 2017-2018 оны хичээлийн жилд төрийн өмчийн 227, төрийн бус өмчийн 443 нийт 670 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, хамран сургалт 77.6 хувьд хүрч, өнгөрсөн хичээлийн жилээс 5.6 хувиар өсөх төлөвтэй байна.

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга “Цэцэрлэгийн насны нийт хүүхдүүдийн 20 гаруй хувь нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүй үлдэнэ. Энэ хүүхдүүдээ бид ингээд орхихгүй. Бүх нөөц бололцоогоо лайчилж, хувилбарт сургалт зэргээр хүүхдүүдээ сургуулийн өмнөх боловсролд хамруулахад анхаарна.” хэмээлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2017-08-25 09:03:58
    neg tsetserlegt 2nastai 400 garui huuhed burtguulsnees dunguj 40 huuhdiig avlaa gesen bna. ene bolj bna u?