Дамжин өнгөрч буй нислэгийн тоо 11 хувиар нэмэгджээ
Агаарын тээвэр эрчимжиж, нислэг хөдөлгөөний урсгал, ачаалал нэмэгдэхийн хэрээр агаарын зайн багтаамж болон нислэгийн аюулгүй байдлыг дээшлүүлэх, эдийн засгийн үр ашигтай ажиллах зорилт  амжилттай хэрэгжиж байгаа талаар албаныхан мэдээлж байна.  

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат энэ оны нэгдүгээр сард "Агаарын зайг шинэчлэн тогтоох" тухай тушаалаар долоон агаарын замыг чиг шулуун болгож, шинэчлэн тогтоосон билээ.

Ийнхүү агаарын замууд чиг шулуун болсноор агаарт ялгаруулах нүүрсхүчлийн хийн хэмжээ багасч, цаг хугацааг хэмнэх ач холбогдолтой бөгөөд түлш зарцуулалт багасах ач холбогдолтой аж. Үүний үр дүнд дамжин өнгөрч буй нислэгийн тоо 11 хувиар нэмэгдэж, эдийн засагт эерэгээр нөлөөлж байгаа талаар Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

Манай улс ОХУ, БНХАУ-тай агаарын 15 хаалгаар хиллэдэг бөгөөд тэдгээрийг холбосон 11 зам байдаг аж. Шинэ замуудыг ашиглаж эхэлснээр жилд 230 орчим мянган километр зай, 1656 тн түлш хэмнэж, 5.2 тн нүүрсхүчлийн хий ялгарахаас сэргийлнэ гэсэн урьдчилсан тооцоо гаргаад буй юм.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ганбат хужаа зайл чи. 2017-08-28 08:37:49
    Ми овогт хятадын хамаатан хужаа Ганбатын сайнаар нислэг нэмэгдсэн хэрэг огт биш.ИНЕГ-ын дарга нар цөм ЗТХЯ-нд мөнгөө төлж дарга болсон улс.Муу хужаа зайл чи.