Европын шилдэг  тоглогчоор К.Роналдо дахин шалгарлаа
Өнгөрсөн шөнө явагдсан Аваргуудын лигийн хэсгийн сугалааны үеэр Европын шилдэг хөлбөмбөгчийг  шалгарууллаа. Буурал тивийн шилдэг тоглогчоор Реал Мадридын Португал довтлогч К.Роналдо дахин шалгарлаа. Тэрбээр өнгөрсөн улиралд багийнхаа хамтаар Аваргуудын лиг, Ла лигт, Испанийн супер цом, Европын супер цомын тэмцээн гээд түрүүлж болох бүх тэмцээнд түрүүлсэн юм. К.Роналдогийн хувьд сүүлийн хоёр жил дараалан Европын шилдэг тоглогчоор шалгарлаа. Мөн шилдэг хаалгачаар Ж.Буффон, шилдэг хамгаалагчаар С.Рамос, шилдэг хагас хамгаалагчаар Л.Модрич, шилдэг довтлогчоор К.Роналдо нар тодорлоо.
 
 
 Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.