Самсунг “Galaxy Note8” утсаа танилцууллаа

БНСУ-ын Самсунг Электроникс компани өчигдөр шинэ загварын “Galaxy Note8” утсаа танилцууллаа. Баттерейнаас нь гал гардаг, дэлбэрдэг гэх мэтчилэн удаа дараа асуудал үүсгэж байсан өмнөх загварын алдагдлаа даван туулж, АНУ-ын “Apple” компани “I phone 8” rap утсаа танилцуулахаас өмнө шинэ загварын бүтээгдэхүүнээ танилцуулжээ.

Нью-Йоркт болсон гар утас танилцуулах үйл ажиллагааны үеэр Самсунг Электрониксийн ДЖ Ко “Өнгөрсөн жил болсон явдлуудыг бид бүгдээрээ мартаагүй. Гэхдээ маш олон нөүт сонирхогч залуус байгаа гэдгийг ч мартаагүй. Чин сэтгэлээсээ та нартаа талархал илэрхийлье” гэсэн байна. Мөн “өмнөх загварынх шиг асуудал дахин давтагдахгүй” гэж мэдэгджээ.

“Galaxy Note8” yтaсны ар талд хос камер суурилуулсан бөгөөд ингэснээр зургийн чанар нь илүү сайжирчээ. Мөн дэлгэцний мэдрэгч дээр зураг зурж, үсэг бичих боломжтой “S реn”-ээр тоноглосон байна. Утасны урьдчилсан захиалга эдүгээ эхэлсэн байна. Харин дэлхий даяар есдүгээр сарын 15-наас худалдаанд гарах аж. Үнэ нь одоогоор тодорхойгүй байгаа ч, 850 ам.долларт хүрэх төлөвтэй байна.

“Galaxy Note 8” нь Самсунгийн гол нэрийн бүтээгдэхүүн “Galaxy S8”-тай харьцуулахад илүү том дэлгэц, илүү дэвшилтэт функцүүдтэй, мөн “Galaxy S8”-тай ижил нугардаг атлаа илүү том буюу 6.3 инчийн амолед дэлгэцтэй гэдгээрээ онцлог юм байна.














Монголын мэдээ
Б.Даваа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.