Хөлсний  байрны үнэ хаданд гарч эхэллээ
Шинэ хичээлийн жил эхлэхэд долоохон хоног үлдээд байна. Жил бүрийн намар хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцээд олон асуудлууд урган гарч нэг хэсэгтээ л шуугилддаг. Тэдний нэг бол оюутнуудын байрны асуудал хурцаар тавигддаг. 

Өнөөдрийн байдлаар Монголд 160 гаруй мянган оюутан 100 орчим их дээд сургуульд суралцаж байна. Тэдний тал хувь нь орон нутгийн оюутнууд юм. Харин манай их дээд сургуулиуд хувийн ч бай хувьсгалын ч бай дотуур байрны асуудлаа шийдвэрлэж чадаагүй нь ийнхүү асуудал үүсгэдэг. 

Манай улсын хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн их, дээд сургууль, коллежийн 68 дотуур байр бий. Эдний 44 нь нийслэлд харьяалагдана. Тэгэхээр оюутны байр бүх оюутанд хүрэлцэх нь бүү хэл орон нутгаас ирж байгаа залуусыг ч бүрэн багтаахгүй. Тэдгээр байруудад арав гаруй мянган оюутныг хүлээж авах хүчин чадалтай.

Иймд нэгэнт л сургууль соёлын мөр хөөхөөр их хөлийн газрыг бараадсан оюутнууд найз нөхдөөрөө нийлж айлын хажуу өрөө, нийтийн байр, орон сууцны 0 давхарын өрөө зэргийг түрээсэлж бүтэн жил амьдардаг. Гэтэл сүүлийн жилүүдэд эдгээр байрны үнэ хөлс нь ихээхэн нэмэгджээ. Учир нь оюутнууд сар бүр үндэсний тэтгэлэг авдаг болсонд байрны эзэд ийнхүү хөлсөө нэмжээ. 

Харин энэ жилийн хувьд өнөөх үнэ нь огцом нэмэгджээ. Учир нь сүүлийн үед ам.долларын ханш 2450 төгрөгт хүрсэнтэй холбоотойгоор юм юмны үнэ өсөж байна. Иймд байрны түрээсийн үнэ ч дагаад ийнхүү өсчээ. 

Гэр хороололд байх нийтийн байрнууд 100-150 мянга байсан бол 200 мянга болж даруй 50 мянгаар нэмэгджээ. Харин хотын төвийн орон сууцнуудын хажуу өрөө 200-300 байсан бол одоогоор зарим газруудад 350 болсон байна. Мөн түүнчлэн нэг өрөө байр түрээслүүлэхэд өмнөх жилүүдэд 400 мянган төгрөг байсан бол өдгөө 500 мянга болтлоо өсчээ.

Оюутнуудын энэхүү эрэлтийг далимдуулж зарим нэгэн овжин байрны багш нар эцэг эхээс нь ганц нэг хонь авч өөр сургуулийн хүүхдүүдийг оруулдаг бизнес ч явагддаг нь нууц биш.

Оюутнуудын хувьд сургуультайгаа ойрхон, хөлсний байруудыг бодвол төлбөр хямд учраас дотуур байранд орохыг чухалчилдаг.Тэгвэл оюутны дотуур байрны тухайд 450-850 мянган төгрөг байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Чарлагч 2017-08-28 11:09:28
    Хуцлаа л байна. Юу гэж татвар телех юм. Угаасаа цах дул гээд еч течнеенеер нь телдег юм. Хедеений лаларууд
    66.181.181.156
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-08-27 05:17:22
    Байраа хөлсөлдөг хүмүүсээс татвар авдаг хууль хэрэгтэй байна. Маш их мөнгө олж улсад нэг төгрөгний ч татвар өгөхгүй байна.
    202.9.41.68
    Мэдэгдсэн Хариулах
    • Сүртэй гэдэг нь 2017-08-28 03:26:39
      Тусдаа хууль гээд хэрэггүй угаасаа байгаа. Угаасаа ямар ч орлого байсан иргэн бүр татвараа төлөх үүрэгтэй. Харамсалтай нь өөрөөс чинь эхлээд хэн ч төлдөггүй юм...
      112.96.109.75
      Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-08-25 13:49:57
    10,11 сар гараад л шалдаа ортол хямдарчихдаг юм өө.Тайван байцгаа шал худлаа хөдөөнийхнийг хуурсан хөөс сар л үргэлжилнэ
    202.21.113.171
    Мэдэгдсэн Хариулах
    • Би 2017-08-28 03:24:19
      Хаха тийм шүү
      112.96.109.75
      Мэдэгдсэн Хариулах