ДАШТ: Өнөөдөр манай дөрвөн бөх зодоглоно

“Парис-2017” ДАШТ-ий чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн тэмцээн өчигдөр өндөрлөж, өнөөдрөөс эрчүүдийн өрсөлдөөн эхэлнэ. Өнөөдөр МУГТ Э.Бэхбаяр 57 кг-д, ОУХМ Т.Түвшинтулга 61 кг-д, О.Үйтүмэн 86 кг-д, Н.Золбоо 125 кг-д тус тус хүч үзэх юм. Ингээд манай бөхчүүд хэрхэн сугалаа татсаныг хүргэе.

57 кг: МУГТ Эрдэнэбатын Бэхбаяр эхний тойрогт Киргизстаны Улукбек Жолдошбековтой хүч үзэхээр боллоо. Түүнийг ялбал ДАШТ-ий мөнгөн медальт Гүржийн Бека Ломтадзе, залуучуудын дэлхийн аварга Туркийн Сулейман Атли нарын ялсантай барилдана.

61 кг: ОУХМ Түмэнбилэгийн Түвшинтулга эхний тойрогт Беларусийн Хусейн Шахбановтой барилдана. Түүнийг ялбал олимп, дэлхийн аварга Гүржийн Владимир Хинчегашвили хүлээж байна.

86 кг-д ОУХМ Оргодолын Үйтүмэн эхний тойрогт Украины Любомир Сагалюктай тэгшитгэлд оноолт таарчээ. Түүнийг ялбал Унгарын Иштван Вереб хүлээж байна. Энэ жингийн шилдгүүд болох олимпийн аварга Ираны Хассан Яздани, олимп, дэлхийн дэд аварга Туркийн Селим Яшар, Пуэрто-Рикогийн Жейми Эспанол, энэ жилийн Оросын аварга Владислав Валиев, Азербайжаны Александр Гостиев нарын шилдгүүд түүний дээд хэсэгт багтжээ. 

125 кг-д ОУХМ Нацагсүрэнгийн Золбоо эхний даваанд “Рио-2016” олимпийн наадам, Дэлхийн хошой, Европын таван удаагийн аварга Туркийн Таха Акгультай барилдахаар боллоо. Н.Золбоо нэг номерийг сугалсанаар энэ жингийн тэргүүн бөх турк эрийн аманд очив.
 

Б.Орхон
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.