Багш нар ажил хаялт зарлах талаар мэдээлэл хийнэ

08:30 цагт: Ходоодны хорт хавдар болон бүдүүн гэдэсний хорт хавдрын менежментийн орчин үеийн чиг хандлага” сэдэвт Япон-Монголын хамтарсан ес дахь удаагийн олон улсын хурал болно. Энэ хүрээнд Япон-Монголын хамтарсан багийн эмч нар ходоод болон бүдүүн гэдэс тайрах 3D ДУРАНГИЙН ХАГАЛГАА хийнэ. Хаана: ХСҮТ
 
09:00 цагт: Монголын залуучуудын өдрийн хүрээнд Монголын залуучуудын эвслээс "Залуучуудын иргэний нийгмийн гуравдугаар чуулган"-ыг Уланбааатар чуулгын байранд зохион байгуулна. Чуулганд 11 аймгийн иргэний нийгмийн төлөөлөл болсон 55 залуу оролцоно.

09:00 цагт: “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсорнгуй болгох нь" төслийн санал боловсруулах уулзалт НҮБ-ийн 3 давхарын хурлын танхимд болно.  Хэлэлцүүлэгт БОАЖЯ-ны Дэд Сайд Ц. Батбаяр, ХХААХҮЯ-ны Дэд Сайд Сауле Жанимхан, НҮБХХ-ийн Суурин төлөөлөгч Биата Транкман нар оролцоно.

10:00 цагт: Монголын Хүүхдийн ордны их танхимд Монголын залуучуудын өдрийг тохиолдуудан “Эерэг амьдарцгаая залуусаа” форум уулзалтыг 800 залуусыг оролцуулан зохион байгуулна.

11:00 цагт: “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ийг тохиолдуулан нь бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа, илэрхийллийн цөөнх буюу бэлгийн цөөнх лесбиян, гей, бисексуал, трансжендэр, интерсекс (товчлолоор ЛГБТИ) хүмүүсийн хүний эрхийн асуудлаар ЛГБТ төвөөс мэдээлэл хийнэ. Хаана: Хэвлэлийн хүрээлэн

11:00 цагт: Монголбанкны ээлжит хэвлэлийн бага хурал болно.

11:00 цагт: "Угийн бичиг хөтлөх арга зүй" үндэсний сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулна. Хаана: Гачууртын Харигаа амралтын газар

11:00 цагт: МХЕГ-аас "Эрүүл мэнд, боловсролын хяналтад - иргэн таны оролцоо" сэдэвт сарын аяны нээлтийн хүрээнд хууль бус үр хөндөлтийг зогсоох, хичээлийн шинэ жил, суралцах орчны аюулгүй байдлын асуудлаар тус тус мэдээлэл хийнэ.

11:00 цагт: Японы Элчин сайдын яамнаас Баянзүрх дүүргийн зарим хороодын сургууль, цэцэрлэгийн засварт тусламж үзүүлэх болсон тухай санамж бичгийг үзэглэнэ. Хаана: Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар

11:30 цагт: УЕПГ-аас УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой хэргийн талаар Central Tower-ын урд хэвлэлийнхэнд мэдээлэл өгнө.

12:00 цагт: MN-Мэдээллийн төвд Монголын залуу багш нарын холбоо, Багшийн цалин нэмэгдүүлэх түр хорооноос багш нар ажил хаялт зарлах талаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт:  Монгол Улсад Барилгын салбар үүсч хөгжсөний 91 жилийн ойн хүрээнд "БАРИЛГА, ОРОН СУУЦ 2017" үзэсгэлэн яармаг 2017.08.25-27-нд Мишээл экспод зохион байгуулагдана.

14:00 цагт: "МИК Холдинг" ХК 2017 оны хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа Монголын хөрөнгийн биржийн байранд танилцуулна.

15:30 цагт: Архивын ерөнхий газраас “Газар-Улсын үндэс” сэдэвт газрын зураг, газрын нэршилийн баримтын үзэсгэлэнг 08.25-209.20-ны өдрүүдэд олон нийтэд нээлттэй үзүүлнэ. Нээлтийн үйл ажиллагаа Архивын ерөнхий газрын үзэсгэлэнгийн танхимд болно.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2017-08-25 07:42:38
    tegji bayji l ene zasgiin durakuudyg khudulgunu shuu dee ,
  • новш 2017-08-25 02:02:19
    муусайн дуракууд хичээлийн жил эхлэх болохоор ингэж шантааж хийж байдаг арчаагүй новшнууд