СЗХ-оос Хадгаламж, зээлийн хоршоодын удирдах ажилтан, нягтлан бодогч нарт зориулсан бүсчилсэн сургалтуудыг зохион байгуулж байгаа юм.
Энэ дагуу ирэх сарын 05, 06-нд Хэнтий аймгийн төвд буюу Хэрлэн суманд болох гэж байна. Зүүн бүсийн тус сургалтад Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгуудын нийт 13 ХЗХ хамрагдах юм. Мөн есдүгээр сарын 12, 13-ны өдрүүдэд Хойд бүсийн сургалт Орхон аймагт болно. Баян-Өндөр суманд болох тус сургалтад Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн 16 ХЗХ хамрагдана.
Харин аравдугаар сард Баян-Өлгий аймгийн болон Улаанбаатар хотын сургалтууд болох юм. Цуврал сургалтыг Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй "Монгол Улсын санхүүгийн салбарын хөгжлийг дэмжих" төслийн хүрээнд зохион байгуулж байгаа аж.

П.ГОО
Оллоо.мн