Ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулахыг шаардав
УИХ дахь Ардчилсан намын бүлэг  хүүхдийн мөнгө олгох болон өвөлжилтийн бэлтгэл ажил хангахтай холбоотойгоор УИХ-ын ээлжит бусаар хуралдуулахыг УИХ-ын дарга болоод Ерөнхий сайд нараас удаа дараа шаардсан. Учир нь ес, аравдугаар сард 110 тэрбум төгрөгийн хүүхдийн мөнгөний дутагдалд орж, хүүхдийн мөнгө олгогдохгүй байх эрсдэл үүсч байгаа.

Мөн өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотой Сангийн яамны Ардчилсан намын бүлэгт өнгөрсөн долоо хоногт мэдээлэл өгсөн. Сангийн яамны дэд сайд "Хөрөнгийн боломж байгаа. Харин үүнийг төсвийн тодотгол суулгахгүйгээр шийдэж болохгүй байна" гэдэг мэдээллийг өгсөн юм. Тиймээс ч УИХ дахь Ардчилсан намын бүлэг  УИХ-ыг ээлжит бусаар хуралдуулж, өвөлжилтийн бэлтгэл ажил болоод хүүхдийн мөнгөний асуудлыг шийдэхийг УИХ-ын даргаас шаардсан. Тэгвэл УИХ-ын дарга М.Энхболд уг шаардлагад "УИХ-ын ээлжит бус чуулган зарлан хуралдуулах боломжгүй" гэх хариу өгсөн юм. Үүнтэй холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын ээлжит бусыг яаралтай хуралдуулахыг дахин шаардлаа. 
П.ГОО 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2017-08-26 09:28:24
    huuhediin mongoo ogooch enuugeer amiddardag olon ail bna naad zah ni hucheeliin heregclee beldrne hudlaa am garahaac oor um baihgui
    66.181.160.71
    Мэдэгдсэн Хариулах
  • ИЙМ Л БГАА ЮМ ДАА 2017-08-24 09:09:42
    ЭЭЛЖИТ БУСЫГ ХУРАЛДУЦУЛБАЛ ӨӨРИЙГ НЬ БОЛООД ЗГ-ЫГ НЬ ОГЦРУУЛНА ГЭЖ АЙЖ БГАА ЮМ ТЭРЭНД УЛСЫН АЖИЛ ТАСАЛДАХ НЬ ПАДЛИЙ Ч ҮГҮЙ Ш ДЭЭ
    202.72.245.220
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-08-24 06:33:23
    YAKHAARAA KHURALDUULAKH BOLOMJI BAYKHGUY BAYDAG BAYNAA ? DURAK ENKHBOLD OGTSROKHOO TULAKHAAR TSAG KHOJIKH GEED L BAYNA
    103.229.123.254
    Мэдэгдсэн Хариулах