Уэйн Рүүни шигшээ багаасаа зодог тайллаа
Английн шигшээ багийн ахлагч Уэйн Рүүни шигшээ багаасаа зодог тайлж буйгаа албан ёсоор мэдэгдлээ. Анх 2003 онд Английн шигшээ багт дуудагдан тоглож байсан тэрбээр 17 нас 111 хоногтой байсан нь шигшээ багийн түүхэндэх хамгийн залуу тоглогч болж түүхэнд бичигджээ. Үүнээс хойш 15 жил шигшээ багтаа тоглохдоо нийт 119 тоглолтод оролцож, 53 гоолыг оруулан   Английн бүх цаг үеийн мэргэн бууч  болсон юм. 

Уэйн  Рүүни энэ зуны солилцоо наймааны цонхоор 13 жил хүчин зүтгэсэн “Манчестер Юнайтед”-аас явж, мэргэжлийн хөлбөмбөгчийн гараагаа эхлүүлсэн “Эвертон” клубтээ ирсэн билээ. Төрөлх багтаа ирээд Премьер лигийн хоёдугаар тойрогт 200 дахь гоолоо оруулан дахин нэг амжилтын эзэн болоод байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.