Зүүн эргэхийг хориглосонтой холбоотой ямар нэг зардал гараагүй гэв
Нийслэлийн зарим уулзвараар зүүн гар тийш эргэхийг хориглосон шийдвэр хэрэгжүүлэхэд их хэмжээний хөрөнгө зарцуулсан гэх мэдээлэлд өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, Төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү тодруулга өглөө.

Тэрбээр хэлэхдээ “Зүүн эргэхийг хориглосонтой холбоотойгоор ямар нэг зардал гараагүй. Замын гэрэлтүүлгийн хувьд удирдлагын зохион байгуулалт хийж байгаа. Тэмдэг тэмдэглэгээний хувьд жил бүр замын сангийн хөрөнгөөр нийслэлийн бүх замууд дээр хэвтээ, босоо тэмдэглэгээ хийгддэг. Энэ ажил тухайн жилд төсөвлөсөн хөрөнгийнхөө хэмжээнд хийгдсэн. Зүүн эргэхтэй холбоотой зам дээр хийгдсэн хөрөнгө оруулалтыг судалж үзэхэд хэвтээ тэмдэг тэмдэглэгээ, хайс, эргэлтийн зураасанд нийт 14 орчим сая төгрөг зарцуулсан байна.” хэмээлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ка убирайся 2017-08-24 14:11:47
    нүд хуурсан ажил боллоо. нэг минут явах газарт 5 минут явж байна. гэрэл дохиог замын нөхцөлд тааруулж цагийг өөрчилнө гээд баахан хролбооны кабельтай холбосон ...
  • зочин 2017-08-24 08:47:57
    Ажил хийж байгаа нэртэй улсын хөрөнгийг шамшигдуулж,ард түмнийг бухимдуулж, дарамтанд орлуулахаа болих хэрэгтэй.
  • зочин 2017-08-24 08:45:06
    маш буруу шийдвэр гарсан.Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй. Дээгүүр доогуурх зам таивьж байж дараа нь зүүн эргэхийг хориглох ёстой. ...
  • Тэнэг шийдвэрээ зогсоо 2017-08-24 08:25:17
    Нэг уулзвар эргээд хүрчих газраа 4-5 уулзвар гарч бөглөрч бөглөрч бөөн уур бухимдалтай очиж бна. Бензин ч хэцүүдлээ, цаг алж бна. Уур хүрч бна
  • d 2017-08-24 06:15:35
    arai denduu tugjirch baina. boliyo tegeh uu
  • W 2017-08-24 04:41:50
    Zuun baruun gej solior ch baihaar ene Awto hudaldaanii towuudee bugdiig ni nuulegchih tegeed l boglorol gaigui b na doo
  • Зочин 2017-08-24 04:20:07
    Зүүн эргэхээ гэрэл дохиотой уулзвараар эргүүлж болдоггүй юм байх даа