Хар тамхи илрүүлэх иж бүрдэл хүлээлгэн өгчээ
Монгол улсын Гаалийн ерөнхий газар, БНХАУ-ын Гаалийн цагдаатай хамтран ажиллахаар боллоо.Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх газрын төлөөлөгчид БНХАУ-ын ГЕГ-ын Гаалийн цагдаагийн газрын дарга Лю Сиао Хуй, Хөх хотын Гаалийн цагдаагийн газрын дарга Жоу Жюн нартай уулзжээ.

Тэд гаалийн зөрчил, хар тамхитай тэмцэх чиглэлээр хамтарч ажиллах эрх зүйн орчныг баталгаажуулсан байна. Хамтын ажиллагааны хүрээнд зөрчлийн мэдээлэл солилцох, мэргэшүүлэх сургалт хийх, хар тамхи илрүүлэх техник хэрэгслийн дэмжлэг үзүүлэх зэргийг хоёр тал тохиролцжээ.

Мөн тус байгууллагаас зургаан төрлийн хар тамхи илрүүлэх 10 иж бүрэн хэрэгслийг манай талд хүлээлгэн өгчээ.

П.ГОО
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.