Бодибилдинг, фитнессийн ААШТ-ээс дөрвөн медаль хүртжээ
Ази тивийн аварга шалгаруулах бодибилдинг, фитнессийн 51 дэх удаагийн тэмцээн энэ сарын 23-25-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотод болж байна. Тус тэмцээнд манай улсаас 23 тамирчин, олон улсын гурван шүүгчийн хамтаар оролцож байгаа юм.

Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр манай долоон тамирчин тус тусын ангилалдаа оролцсоноос дөрөв нь медаль хүртжээ. Тодруулбал,
 
  1. Men's Bodybuilding up to 55 кг ангилалд Ч.Мянганбилэг мөнгөн медаль,
  2. Junior men's bodybuilding up to 70 кг ангилалд А.Бямбабаяр хүрэл медаль,
  3. Men's Fitness over 165 см ангилалд Ж.Баянмөнх хүрэл медаль,
  4.  Women's Fitness over 160 см ангилалд Б.Бадамсүрэн нар хүрэл медаль тус бүр хүртлээ.
 
Өнөөдөр Г.Гансаруул, Г.Угалзцэцэг, Б.Бадамсүрэн, Г.Жамц, Т.Чахар, Г.Ганбаатар, Б.Пүрэвдорж, Ю.Цамбаням, Н.Түвшинбаяр, Н.Баасандорж, М.Мөнх-Од, Б.Лхагвадорж нар тэмцээндээ оролцоно.






 
Б.Орхон
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.