Авто худалдаа эрхлэгчид хэдий болтол төрийн бодлогыг эсэргүүцэх вэ
Нийслэлийн өмнөх удирдлагуудын үед хийж, хэрэгжүүлсэн ажлуудаас хамгийн их хэл ам дагуулсан  ажил бол Авто худалдааны цогцолбор билээ. Бүтэн дөрөв, таван жил үргэлжилсэн ч  бүрэн ашиглалтад ороогүй байгаа энэ газрын хувь заяа хаашаа эргэх вэ гэдэг нь одоо ч хүлээлт үүсгэсэн хэвээр байна.  
 
Анхны тооцооллоор бол аль хоёр жилийн өмнө “Да хүрээ” захыг  бүрэн нүүлгэж, дуусаад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт баригдсан “Авто худалдааны цогцолбор”  бүрэн ашиглалтад орсон байх ёстой  байлаа. Гэтэл  авто худалдаа эрхлэгчид  нүүхгүй хэмээн зөрүүдэлж, байдлыг ийнхүү хүндрүүлсэн билээ.
 
Энэ томоохон бүтээн байгуулалтын ажилд нийт 20 тэрбум төгрөг зарцуулсан. Гэвч авто машин, сэлбэгийн худалдаа эрхлэгчид  байгаль орчны асуудлаас болж нүүхгүй хэмээн гэдийж суусаар төсвийн 20 тэрбум төгрөгийг өнөөдөр үргүй зардал болгоход хүргээд байна. Үнэндээ авто худалдаа эрхлэгчид байгаль орчны асуудлаас илүүтэй  нэгэнт байр сууриа олчихсон, үйлчлүүлэгч хэрэглэгчдээ татсан энэ газраасаа холдохыг хүсээгүй. Тэд хотоос гараад явчихвал ашиг орлого нь муудна гэсэн ганцхан асуудлаас болж ийнхүү уллаж байгаа.
 
Тэгвэл байгаль орчны  чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын гаргасан судалгаагаар Да хүрээ зах орчимд 20 шахам жил авто худалдааны үйл ажиллагаа явуулсанаас болж энэ газрын ойр орчимд агаар, хөрсний бохирдол  нийслэлийн бусад цэгүүдээс хамгийн их байгаа нь тогтоогдсон. Тэр дундаа хүний биед  огт байх ёсгүй хар тугалга тус зах орчимд амьдардаг хүүхдийн цуснаас илрэх болсон.  Энэ бол хойч үедээ заналхийлсэн ноцтой хэрэг мөн.
 
Албаны хүний хэлсэнээр “Да хүрээ” орчимд 60 орчим авто үйлчилгээ, улгаалга, дугуй засварын газар байдаг аж.  Тэдгээр авто үйлчилгээний газруудын хог хаягдал, тос масло хаашаа орох билээ. Хөрсөнд л шингэж таарна шүү дээ. Тэгээд байнга машин асааж, унтраана. Тэр хэрээрээ агаарын бохирдол нь ч нэмэгдэнэ. Хамгийн гол нь “Да хүрээ” захыг тойроод Баянзүрх дүүргийн 2-3 хорооны иргэд амьдарч байгаа. Нийслэлийн нэг хороо 8-10 мянган хүнтэй гэж тооцвол тэр хавьд 30 орчим  мянган хүн амьдарч байна. Эдгээр хүмүүсийн эрүүл мэнд ноцтой хохирно гэсэн үг.  Иймээс л хот төлөвлөлт гэдэг зүйлийг хийсэн шиг хийж, гаргах ёстой бол гаргах л ёстой гэдэг байр суурийг иргэд илэрхийлэх болсон.
 
Тэгэхээр нэгэнт асар их хэмжээний мөнгө зарцуулаад бариад байгуулчихсан энэ ажлыг одоо хэрэгжүүлэх л үлдээд байна. Өнгөрсөн долоо хоногт бүрэн ашиглалтад орсон уг  цогцолборт авто худалдаа эрхлэгчид нүүж очиход л асуудал цэгцэрнэ. Мэдээж хэрэг авто худалдаа эрхлэгчид бизнесийн ашиг орлогоо бодож буй нь ойлгомжтой. Эхний ээлжинд үйлчлүүлэгчгүй тав тухгүй байх ч цаашид шат дараатай ажлуудыг авч хэрэгжүүлсэнээр  хот дотор нэгэнт авто худалдаа байхгүй болчихвол иргэд хүссэн хүсээгүй тэр газрыг зорихоос өөр сонголтгүй болно.  Ингэж явсаар хэсэг хугацааны дараа үйл ажиллагаа нь жигдэрнэ. 
Дашрамд дуулгахад, авто худалдаа эрхлэгч бүх иргэд цогцолборыг дэмжихгүй байгаа хэрэг биш юм. Өнгөрсөн даваа гарагт төр засгийн бодлогоор хэрэгжүүлсэн ажлыг дэмжиж хөрөнгө оруулсан иргэд өнөөдөр ихээхэн алдагдалд орсон хэмээн мэдээлэл хийсэн билээ.

Тодруулбал Хотын баруун захад байрлах “Авто худалдааны цогцолбор”-т 10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн иргэд тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ өнөөдөр мэдэгдлээ. Хэвлэлийн бага хурлын үеэр тэдгээр иргэдийн төлөөлөл хэлэхдээ “ өнөөдрийг хүртэл Улаанбаатар дахь нэг ч авто захын үйл ажиллагааг зогсоож, нүүлгэн шилжүүлээгүй байгаа нь тус цогцолборын нээлт зүгээр нэг шоу болоод өндөрлөхвий гэсэн сэтгэгдэл хөрөнгө оруулсан 2,000 гаруй иргэнд төрүүлж байна.Зам Тээвэр Хөгжлийн яам болон Нийслэлийн хамтарсан ажлын хэсгээс гарсан дүгнэлт шийдвэрээ холбогдох агентлагууд нь мөрдөж ажиллах байх гэж найдаж байна. Хэрэв тус цогцолборт, авто захуудаа нэгтгэх талаар Нийслэлийн засаг дарга С.Батболд болон ажлын хэсгийн ахлагч засаг даргын орлогч П.Баярхүү нар дорвитой шийдвэр гаргахгүй бол бид дараагийн тэмцлийн хурц хэлбэрийг сонгохоос өөр аргагүй гэдгээ мэдэгдэж байна" гэв.

Энэхүү мэдээллийн дараа нийслэлийн удирдлагууд авто захуудыг ирэх сард хотоос гаргаж дуусна хэмээн мэдэгдсэн. Харин өчигдөр авто худалдаа эрхлэгчдийн төлөөлөл  хотоос хэзээ ч нүүхгүй гэх хатуухан мэдэгдлийг хийсэн. Ямартай ч талууд өөр өөрсдийн байр суурийг ийнхүү илрэхийллээ. Харин цаашид байдал яаж эргэхийг харж суух л үлдээд байна. Улсын төсвийн 20 тэрбумаар барьсан бүтээн байгуулалт цаашид эзэнгүй хэвээр байх уу, нийслэл хотын төвд авто худалдаа эрхлэгчид үйл ажиллагаагаа явуулсаар, хөрсний бохирдлыг улам бүр нэмсээр байх уу.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ganbaury 2017-09-03 14:24:20
    Chaddag yum bol ekhleed tsirc. Park vokzalaa nuulgeech chadakhgui ta nar
    202.179.27.86
    Мэдэгдсэн Хариулах
  • Монгол 2017-08-26 21:12:15
    Дэлхийн бvх ендер хегжилтэй орнуудад авто худалдааны тевvvд нь тевеесее захруугаа байрладаг.Монголын авто худалдаачид ч гэсэн хотоос гарцгаа.Жаахан задгай сэтгэ...
    104.8.1.196
    Мэдэгдсэн Хариулах
  • Хххх 2017-08-24 10:11:34
    Өгөөмөр гэх балиар зах Энхтүвшин даргынх , дарга даамлаа ашиглаад нүүхгүй иргэдээ хордуулаад суугаад байвал энэ хүн улс төрөөс бүр зайлах хэрэгтэй
    27.123.214.118
    Мэдэгдсэн Хариулах
  • M 2017-08-24 08:47:52
    Hotoos zailaach de. 100 ailiin hujaanuudii bas zailuul.
    27.123.214.110
    Мэдэгдсэн Хариулах
  • D.Batjargal 2017-08-24 06:27:23
    Zasag oroltsoh hereg baigaa yum uu
    202.9.40.80
    Мэдэгдсэн Хариулах
  • сүрэн  2017-08-24 05:21:28
    Төр нийтийн эрх ашгийг бодох хэрэгтэй. нийтийн зам дагуух ил худалдаа, ТҮЦ-г зайлуулах хэрэгтэй. иргэд хадгаламжаасаа татвар төлж байхад эд татварч төлөхгүй
    202.21.106.162
    Мэдэгдсэн Хариулах
    • Санал нэг 2017-08-24 09:45:58
      Төр нийтийн эрх ашгийг бодох хэрэгтэй. Яг зөв
      202.21.126.30
      Мэдэгдсэн Хариулах
  • olloo 2017-08-24 05:19:08
    tehnikiin zahiig nuulgeh heregtei yaaraltai tegj baij bas utaa bagasna
    49.0.144.14
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-08-24 04:46:29
    TUR TUMUR NUUREE UZUULEKH KHEREGTEY
    103.229.123.254
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин  2017-08-24 04:36:02
    төрийн бүх үйлчилгээг шинэ худалдааны төвдөө нягтаршуул , хуучин зах төвүүдийн өдрийн хураамжыг 20,000 төг болгочих тэгээл шийдэх асуудал шүү дээ
    202.179.31.242
    Мэдэгдсэн Хариулах
  • !!!! 2017-08-24 03:40:39
    Бүх нийтийн том эрх ашгийн төлөө хэдэн 100, 1000 хүний эрх ашгийг хязгаарлах явдал аль ч улсад байдаг! 1 сая 300 мянган иргэнээ л бодох ёстой!!!
    27.123.214.123
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2017-08-24 03:34:22
    ер нь ганц авто худалдаа гэхгүй бүх захыг хотоос гарга захуудын ард байгаа эздүүдэд арга хэмжээ ав шилжиж очисон захуудын дэд бүтэц орчинг нь яаралтай тохичуул
    202.179.27.74
    Мэдэгдсэн Хариулах
  • hhh 2017-08-24 03:11:08
    эхлээд өгөөмөрийн энтүвшингийхээ захийг нүүлгэчих дээ. дараа нь бид нүүе.
    202.55.191.102
    Мэдэгдсэн Хариулах
    • he 2017-08-24 04:02:06
      хувиа хичээсэн новшнуудаа зайлаачээ
      43.228.131.149
      Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-08-24 03:08:53
    хятадууд шиг байлдаа болохгуй бол нэг л шене индуудчих хэрэгтэй шуудээ хоерын хооронд чадахгуй байж ардчилал гэж хуцаад байх юм тер нь тер шиг байлдаа
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2017-08-24 02:59:35
    Төр төмөр нүүрээ харуул учир нь миний амьд эрүүл явах эрх зөрчигдөж байна
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • УУЛ НЬ ИХ Л АМАРХАНДАА 2017-08-24 02:55:40
    ХӨӨЖ ТУУЖ ХҮЧ ХЭРЭГЛЭХ ХЭРЭГГҮЙ Л ДЭЭ ТЭР ОРЧМЫГ ИХ БОХИРДУУЛЖ БАЙГААД НЬ ӨНДӨР ТОРГУУЛЬ ТАТВАР НООГДУУЛЧИХ ТЭГЭЭД Л БОЛОО Ш ДЭЭ
    202.72.245.220
    Мэдэгдсэн Хариулах
  • !!! 2017-08-24 02:49:21
    Tor zasag gej baidag bol ajlaa hii zagdaa sergiileh huchnii baiguullagaa daichil torguuliin hoshuurguudee hergel Niisleliin udirdlaguud ajlaa sain hii setgel Ga...
    139.5.218.81
    Мэдэгдсэн Хариулах